Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн юм.
Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын сайдад тус салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар холбогдох судалгаа хийх, хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизмыг бий болгох чиглэлээр холбогдох зөвлөмжийг 2017 онд хүргүүлсэн билээ.Дээрх үйл ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог зарим тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар барилгын зарим тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудын түншлэлийг төлөөлж Монголын барилгын үндэсний ассоциациар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус ассоциацын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатартай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр нар өнөөдөр уулзаж, барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шударга, олон нийтэд ил тод, хүндрэл чирэгдэлгүй, бусад төрийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үлгэр жишээ болохуйцаар зохион байгуулж ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын авлигын эсрэг үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд оролцож, барилгын салбарын болон тусгай зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагааны талаар өөрсдийн саналаа илэрхийлэв. Эх сурвалж: АТГ
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин