2018 онд 13 сургууль, 23 цэцэрлэг шинээр барина

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.БЭРЦЭЦЭГ Боловсролын салбарын “гажиг” болсон нэг асуудал бол яам  төрөөс зарлаж буй тендер, түүнтэй хамааралтай ажилд оролцдог явдал байв. Сургалтын чанар, хүүхдийн төлөвшил, соёлын асуудал зэрэг үндсэн ажлаасаа илүү барилгын тендер сонгон шалгаруулалт тойрсон ажилд дийлэнх цагаа зарцуулдаг байсан нь нууц биш. Үүнийг дагаад эрх ашгийн зөрчил, авлига хээл хахуулийн асуудал  яригдаг байсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гаргаж, нийтдээ 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, тендер зарлах, зохион байгуулах эрхийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэхээр болжээ. Реформийн шинжтэй энэ шийдвэр нь олон эерэг үр дагавартай юм. Нэгдүгээрт, яамны удирдлагууд тендер тойрч бужигнахгүй, үндсэн ажилдаа анхаарна, Хоёрдугаарт, цэцэг, сургуулийн барилгууд тендерийн асуудлаас болж барилгын ажил нь намар эхэлдэг явдал эцэслэгдэж, түргэн хугацаанд баригдаж дуусна, Гуравдугаарт, ил тод, нээлттэй болно. Тиймээс  боловсролын салбарт байгаагүй шинэ хандлага, реформ гэж дүгнэхэд буруудахгүй. Дээрх ажлын үр дүнд 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ.Мөн Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барихаар  БСШУС-ын яам төлөвлөж байгаа аж. 2018 оны хувьд  13 сургууль, 23 цэцэрлэг,  долоон дотуур байр, 10  спорт заал  шинээр ашиглалтад орно гэдгийг албаныхан хэлэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

4 цаг 27 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

11 цаг 12 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

11 цаг 39 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

17 цаг 36 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

17 цаг 36 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

17 цаг 36 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин