Д.Балдорж: Баянзүрхчүүд өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
  М.ЭНХЦЭЦЭГ Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж тус дүүргийн XVIII хорооны өрхийн эмнэлэгт өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэгийн, анхан шатны шинжилгээний аппарат болон иж бүрэн компьютерийг тэрбээр хүлээлгэн өгсөн юм. Солонгос улсад үйлдвэрлэсэн анхан шатны шинжилгээний аппарат нь В, С вирус, эмэгтэйчүүд, үрэвсэл, сахар, бамбай булчирхай, хлостериний хэмжээг тогтоох зургаан төрлийн шинжилгээ, оношилгоог хийдэг байна. Тус өрхийн эмнэлэг ийнхүү хэрэгцээт тоног төхөөрөмжтэй болсноор тус хорооны иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг зарим үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдэж байгаагаараа онцлог аж.  “Энх сугар” өрхийн эмнэлэг нь 11 мянга гаруй иргэнд анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Үндсэндээ таван эмч ажилладаг бөгөөд нэг эмчид 2600-2800 орчим иргэн хуваарилагддаг аж. Хүн хүчний хувьд бүрэн дүүрэн ажиллаж байгаа боловч энгийн үед нэг эмч өдөрт 30-40 хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тус өрхийн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжтэй болсноор иргэд зарим шинжилгээ үйлчилгээг өрхийнхөө эмнэлгээс авах, хоёрдугаар шатлалын эмнэлгийн дугаар, ачааллыг бууруулах давуу талтай. Мөн цагийн хуваарилалт хийж, дээрх зургаан төрлийн шинжилгээг авснаараа иргэдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно гэдгийг их эмч Т.Шэржмядаг хэлж байлаа. Мөн Засаг захиргааны анхны шатны нэгж болох Баянзүрх дүүргийн XVIII хороонд иж бүрэн тоног төхөөрөмж, ком­пьютерийг гардуулан өгч, сар шинийн баяр болж байгаатай хол­богдуулан хорооныхоо өндөр настнуудад гарын бэлэг гардуулав. Тэрбээр “Миний хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-д XVIII хорооноос сонгогдсон төлөөлөгч. Тиймээс амлалтдаа хүрч өрхийн эмнэлэгтээ шаардлагатай тоног, төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, гардууллаа. Өрхийн эмнэлгийн хувьд эдгээр тоног төхөөрөмжтэй болсноороо нийслэлийн 152 хорооны өрхийн эмнэлгээс жишиг эмнэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Бусад өрхийн эмнэлэг ч цаашдаа ийм тоног төхөөрөмжтэй болоосой гэж хүсч байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин