УИХ-ын дарга олимпийн медальтнуудтай уулзлаа

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр олимпоос медаль хүртсэн тамирчдын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Манай улсын 25 тамирчин олимпоос 26 медаль хүртсэн байдаг юм. Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвгийн Ойдов, Пүрэвдоржийн Сэрдамба, Соронзонболдын Батцэцэг, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат нар болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артагийн гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уг уулзалтад ирсэн байлаа. [caption id="attachment_32298" align="aligncenter" width="750"] Олимпийн хүрэл медальт Н.Энхбат Улсын Их Хурлын даргатай мэндчилэх үе.[/caption] Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтад оролцогчдод Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд амжилтаа буухиалуулах олон шавь төрүүлэхийг  хүсэн ерөөв. Мөн Пёнчаны өвлийн олимпийн тоглолт болж байгаатай бидний уулзалт давхцаж байгаа нь ихээхэн билгэ дэмбэрэлтэй юм гэдгийг тэмдэглээд 2020 оны олимпод бэлтгэх, Монголын тамирчид амжилт гаргахад ахмад тамирчид, медальтнууд та бүхний зөвлөгөө, сургамж их юм гэлээ. Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, ардын багш Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин Р.Даваадалай нарын олон хүн үг хэлж олимпийн медальтнуудыг сар шинийн босгонд хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм. Тэд Их Хурлын даргад хандаж санал бодлоо хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор медальтнууд бидэнд олгож буй цалин, урамшууллыг хууль тогтоомжоор баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх боломжоор хангах цаашид олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй, амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. М.Энхболд дарга тамирчдын санал бодлыг сонсоод  тэдгээр асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагад тавьж, боломж бололцоог судлан үзээд бодит ажил болгоход анхаарч ажиллана гэлээ. [caption id="attachment_32299" align="aligncenter" width="750"] Олимпийн медальтнууд төрийн ордонд.[/caption] Уулзалтын дараа олимпийн медальтнууд төрийн ордны байдалтай танилцаж ёслол хүндэтгэлийн танхимд дурсгалын зураг авахуулсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин