Хүч, хийморио хэрхэн сэргээх вэ?

2018-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголчуудын хүч, хийморь зан заншилд нь гүн бат оршиж ирсэн. Гэвч янз бүрийн шалтгаанаар өв соёлоо гээж, мартагнаж, түүнээс улбаалан хүч хийморь доройтож ирсэн гэж зарим судлаач үздэг. Улс, гэрийн жаврыг үргээгч тууль Тухайлбал, монголчууд гэрийн хийгээд улсын жаврыг  үргээж, эрч хүчийг олуулагч нь тууль гэж үздэг байв. Туульчийг гэр хотдоо урьж, хэдэн өдөр сараар  тууль хайлж ирсэн нь ийм  учиртай. Туульсаасаа эрчүүд нь хүч хийморь авч айл гэр, улс орон дэвжин дээшилж, хүчирхэг болдог хэмээн уламжилж ирсэн. Ган гачиг гарахад тууль хайлахад бороо  хураа   урин залдаг хүн- байгалийн шүтэлцээг эрхэмлэдэг нь эртний язгууртай.  Харамсалтай нь социализмын жилүүдэд тууль хайлах өв уламжлал гээгдэж, бүдгэрч, ёс уламжлал мартагдсан. Язгуур соёлоо мартсан учраас монголчууд хүчээ авч чадахгүй байна гэж үздэг хүмүүсийн нэг нь Халимагийн нэрт туульч, жангарч О.Цагаанзам юм. Тэрээр  “Хүмүүс дууг тууль шиг хүлээж авч чадахгүй.Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай. Туулиа хайлбал, Монголын заяа сэргэнэ, монгол эрчүүдийн хийморь босоо байна”   хэмээн байр  сууриа олонтаа  илэрхийлж ирсэн нэгэн билээ. Чингис хааны үед монголчууд тэнгэрээ тахиж, тууль хайлдаг байв. Сүүлийн жилүүдэд өв уламжлал сэргэж тахилга, тайлга үйлддэг болсон ч тэнгэрээ бус уул усаа л тахиж байгаа. Өөрөөр хэлбэл, тэнгэр  тахих  ёс  заншил ор тас  мартагдсан  гэж болно. Адууны хийморь хүний хийморийг дагуулдаг Монголчууд адууг  хүний дотно нөхөр хэмээн үзээд зогсохгүй молор  эрдэнэ хэмээн хайрлан хүндэтгэж ирсэн ард түмэн. Адуутай ёс бус харицах нь монголчуудын хийморийг доройтуулна гэж  үздэг тул ийм зүйл хийсэн сэдсэн хүнийг  Их засаг хуулиар хатуу  шийтгэдэг байв. Уул, овоон дээр зөвхөн адууны толгойг л залдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гахай, нохойн толгой тавих, шатаах зэргээр янз бүрийн шалтгаанаар уул, овоо лусыг хилэгнүүлж ган гачиг, аюул гамшиг  гарах болсон. Иймд Цагаан сарын өмнө гэр орон, орчин тойрноо цэвэрлэхдээ уул, овоогоо ч бас цэвэрлэх хэрэгтэй юм.

 “Өв уламжлалын өврийн дэвтэр” номоос

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин