Увс аймгийн театрын хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг тогтоожээ

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУД ХЭҮК-оос хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөж буй асуудлаар Увс аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлжээ.  Шаардлагад " Увс аймгийн "Ойрад” театрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийв. Тус хяналт шалгалтаар хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн дараах зөрчил илэрсэн байна. -Тус "театрын барилгыг 1956 онд тоосгон хана, чулуун суурь, шувуу нуруун дээвэртэйгээр барьж ашиглалтад оруулсан байх ба дотор халаалтын шугам, халаах хэрэгсэл хөлөрч зэврэлт үүсэж, ус алдсан хэсгүүдийг резинээр боож тогтоосон, бохирын шугам суулт өгснөөс болж тосгуур, суултуурыг ашиглах боломжгүй болсон, цахилгааны утасны ашиглагдах нормативт хугацаа дуусаж, өгөрших гэмтэл үүссэнээс зориулалтын бус утсыг илээр монтажилсан, дээврийн битүүмжлэл алдагдсанаас таазны шавардлага ус чийгэнд норж цуурч шарласан, газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм дүрмийн дагуу төлөвлөгдөж баригдаагүй, хүчитгэл хийгдээгүй, өргөтгөлийн барилгын суурь нь суулт өгснөөс болж гадна хананд ташуу ан цав цууралт үүссэн зэрэг зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх заалтуудыг зөрчсөн” гэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 27/62/16/64/587 дугаар, 2016 оны 20/07/030/307 дугаар дүгнэлтүүд тус тус гарсан байна. Мөн тус театрын ажилтнуудын аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх; -Аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль, дүрэм, журамд заасны дагуу дуу, дүрс бичлэгийн камер, бусад техник хэрэгслийг ашиглаж болох хэдий ч түүгээр дамжуулан олж авсан баримт, мэдээллийг хэн ч хувийн зорилгоор ашиглах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээх, дамжуулах зэргээр хувь хүний нууцтай байх, нэр төртэй байх эрхэнд халдаж болохгүй. Тус театрын дарга нь ажлын өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон болно. Тэрээр уг олж авсан баримт, мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр нийт ажилтнуудын дунд, бусдад түгээсэн, нэр хүндэд халдсан, дарамт шахалт үзүүлсэн үйлдийг удаа дараа гаргасан байна. Тухайлбал, 2017 оны 6, 10 дугаар сард тус дуу, дүрс бичлэгийн камерт бичигдсэн уран бүтээлч У.Баатар, Ч.Энхтөр, Д.Цэвээнчимэд нарын үйлдлийг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга нарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурал дээр нийтэд дэлгэцээр үзүүлсэн нь дээрх нэр бүхий ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ. -Ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар "Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь "тийм” гэж, "Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна. Мөн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар нийт ажилтнуудын хурал дээр театрын дарга нь "та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүгдийг чинь хянаж, чагнаж байгаа шүү, та нар манай өрөөнд орж ирээд хэлэх ярих зүйлээ сайн бодож байгаарай, та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий шүү” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн талаар дурдсан байна. -Мөн нийт ажилтнуудаас авсан санал асуулгаар 27 ажилтан буюу 47,3 хувь нь ажил хавсран гүйцэтгэсний болон илүү цагийн, баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй, ажлын үр дүнг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж дүгнэдэггүй, шагнаж урамшуулдаггүй, ур чадварын болон бусад нэмэгдэлд хамруулдаггүй талаар дурджээ. Ийнхүү тус аймгийн "Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэн нь ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн камер байрлуулж, түүгээр олж авсан мэдээллээ бусдад өөрийнх нь зөвшөөрөлгүй түгээж, задруулсан зөрчлийг таслан зогсоох, театрын нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлж байна. Энэхүү Шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

4 цаг 26 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

11 цаг 12 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

11 цаг 38 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

17 цаг 35 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

17 цаг 35 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

17 цаг 35 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин