Эшлэл:Тэргүүн хамбын айлтгал

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр /02.12/ цагаан сартай холбоотой мэдээлэл хийлээ.  Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.  -XVII жарны шороон нохой жил гарч байна. Ард түмэн та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Ноднин жилээс хойш улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гарлаа.. Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна. -Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж иргэд мэддэг боллоо. Хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт гарлаа. Дэвшиж байна. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. -УИХ-ын гишүүд юу ч хийж байсан бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл. -Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Энэ байдал 1990 оноос арилсан. Комминузмын үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан. -Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. -Цогчин дуганы таван метр гаран Бурхан багшийг хийж зална гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Моде хэлсэн. Одоо ажил нь Энэтхэгт өрнөж байна. Далай багш Богд ламыг бүтээж өгөхөө айлдсан. Энэ талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлэхэд Ерөнхийлөгч Өндөр гэгээнийг бүтээж өгье гэсэн. Энэ жил залрах гэж байгаа. -Гадаад харилцааны хувьд Дэлхийн энхтайваны буддизмын дээд байгууллага байдаг. Үүний Ерөнхийлөгчөөр нь би дөрвөн жил удирдсан. 47 орон нэгдсэн хуралд энэ байгууллагын хурал болсон. Энд нигүүлсэл, энэрэл, энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил байгаль орчин зэрэг маш олон асуудлыг хэлэлцлээ. -Сүүлийн үед нийтээрээ сайхан шинэлдэг болж байна. Энэ бол эв нэгдлийн баяр гэж хэлж болно. Ахмадаа дээдэлж, хамаатан саднаа таньж, үр хүүхдүүдээ асарч, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг. Энэ олуулаа болж байгаа үед шинээр төрсөн хүнээ цагаан сараар уулзаж танилцдаг. Түүнээс гадна зан заншлын баяр гэж хэлж болно. -Битүүний өдрөөс эхлээд сар арвисаж  эхэлдэг. Шинийн 8-нд бүтэн болдог. Шинийн 22 гэхэд тал дугуй болдог. Хуучин оны ажлыг дүгнэж, муу зүйлээ хаяж, зочин гийчнээ угтдаг, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг. -Нүдэнд нь сайхан зүс, аманд нь сайхан амт, чихэнд сайхан дуу, хамарт нь сайхан үнэр анхилуулдаг. Хадаг тогтвол буян тогтдог. Хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр. Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Энэ даяаршиж байгаа ертөнцөд энэ зан заншил олдохгүй. -Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл сайхан даван гардаг. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн бие хянууштай. Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй. Хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй. Монголын ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье гэжээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин