Д.Нямсамбуу: Бидний ижилсэх, бусдаас ялгарах баяр бол Цагаан сар

2018-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Шилдэг эшлэл

Монголын уламжлалт баяр Цагаан сар, өглөг, буян болоод хувь хүн хэрхэн зөв байх тухай шашны зүтгэлтнүүд, зурхайчид байр сууриа тус, тус илэрхийлж байна. Бид энэ удаа “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуугийн хэлсэн шилдэг эшлэлүүдийг хүргэж байна.
  1. Хамгийн их үндэсний агуулгатай, бидний  хоорондоо ижилсэх, бусдаас ялгарах тэр баяр бол Цагаан сар юм. Бид  аль болохоор ижилсэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй.
  2. Заавал шинийн 15-нд багтаж засал  хийлгэх албагүй. Гол нь  хүн өөрөө зөв байх нь  л чухал.
  1. Зөв үйлдэл бүхэн аз жаргалын шалтгаан болдог.
  2. Гэгээрэл гэж шуналыг ялахын нэр.
  3. Монголчууд номд мөргөх дуртай. Номд мөргөх сайн л даа. Гэхдээ энэ нь номыг эрхэмлэх, мэдлэгийг үнэлэх үнэлэмжийг сургах анхны дасгал.
  1. Гүрэм ном уншуулна, засуулна гэж монголчууд ярьдаг. Энэ ойлголт Шри Ланкийн Буддизмаас эхлээд Японы буддизмд хүртэл байдаг. Тэр ч битгий хэл, Бурхан багшийн өөрийнх нь сургаалд ч байдаг.
  2. Бурханы шашин гэдэг бодлын, сэтгэлийн сургууль юм.
  3. Бурханы шашинд хүн өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх, бусдын үйлдэлд даган баясах гурав ижилхэн гэж үздэг.
  4. Бурханы шашны бүх наминчлалд “нүгэл хилэнцийг өөрөө үйлдсэн бол, бусдаар үйлдүүлсэн бол, бусдын хийснийг даган баяссан бол түүнийгээ наманчилъя” гэдэг.
  5. Ёс суртахуунтай байхын тулд нэн тэргүүнд хүмүүс хэзээ ч давдаггүй зарчимтай болох хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар ч зүйл болсон “би үүнийг хэзээ ч хийхгүй” гэсэн зарчим суухгүй бол юу ч тохиолдлоо гэсэн “би тийм болоод тэгсэн ш дээ” гээд л сууж байна
  6. Би нийгэмд бүхэлд нь хүрч нөлөөлж чадах зүйл бол өнөөдөр Монголын нөхцөлд ганцхан Бурханы шашин гэж хардаг. Үүгээрээ би бүх хүнийг Буддист болгох санаа агуулаагүй. Мөн зөвхөн Бурхан шашинтан болж байж л хүн сая сайн хүн болдог гэж Бурханы шашин ч үздэггүй. Олонхид нөлөөлж чадах боломж, мөн ёс суртахууны үнэт сургаал хоёрын нийлбэр Буддизмд байна.
Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин