Танилц: “Морин хуур” наадмын шилдгүүд

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Морин хуур-2017”  наадмын  шилдгүүд өчигдөр /02.12/ тодорлоо.  Мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм. 31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын эстрадын дууны төрөлд:
  • Тусгай байрт хөгжмийн зохиолч Төрбатын аялгуу, Gee буюу дуучин Мөнх-Эрдэнийн шүлэг, ДБЭТ-ын дуучин Туяагийн дуулсан “Чи өөрөө”, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнийн аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин С.Бичүүгийн дуулсан “Зоргол нүдэн” дуунууд,
  • Гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Аавдаа би хайртай” дуу,
  • Дэд байрт хөгжмийн зохиолч Ононгийн аялгуу, яруу найрагч Бүрэнжаргалын шүлэг, Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Амьдрал” киноны дуу,
  • Тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу шалгарчээ.
Нийтийн дууны төрөлд -Хөгжмийн зохиолч Төгсбаярын аялгуу, дуучин Содовын дуулсан “Заяагаа холбосон эх орон”, хөгжмийн зохиолч Хүрэлбаатарын аялгуу, Гансандондовын шүлэг “Аав тандаа” дуунууд шалгарч, гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунчимэгийн дуулсан “Чамд чам шиг дурлахсан”, дэд байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн аялгуу, Ц.Балхаажавын шүлэг “Хүн та” дуу тус тус шалгарчээ.  Мөн  ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаярын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаваагийн дуулсан “Дангина” дуу тэргүүн байр эзэллээ. Мэргэжлийн дууны төрөлд Тусгай байрыг ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, дуучин Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Батжаргал нарын дуулсан “Бор толгодын хавар”, хөгжмийн зохиолч Д.Батсүхийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг, дуучин Ө.Уянга, Отгонбат нарын дуулсан “Нар зөв Монгол” дуу шалгарсан байна. Уг төрөлд гуравдугаар байрыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн аялгуу, дуучин Б.Гомбо-Очирын дуулсан “Хар зүрхний Хөх нуур” дуу,  дэд байрт хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин Монголхүүгийн дуулсан “Эндэлгүй” дуу шалгарч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу, яруу найрагч Өлзийдэлгэрийн шүлэг, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан “Эх орон ээж минь” дуу тэргүүн байр эзэлжээ. Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирчээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин