Цагаан сар ба оньсон тоглоом

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР “Оюун ухааны музей”-д монголчуудын ёс заншлыг харуулсан олон төрлийн уламжлалт  тоглоом наадгай хадгалагдаж байна. Монголчууд Сар шинийн баяраар ямар тоглоом наадгайгаар тоглодог байсан талаар тус музейгээс сурвалжлага бэлтгэлээ.  Тус музей 130 орны 11 мянга гаруй оюун ухааны бүтээлтэй, дөрвөн том заал, есөн танхимаас бүрддэг. Үүнээс уламжлалт оньсон тоглоомын хэсгийг онцлоё. Монголчууд битүүний орой шагайгаар алаг мэлхийг урд зүг рүү харуулан өрдөг заншилтай.  Шинийн 1-ний өглөө энэ наадгайг тоглож хожсон хүн нь ирж буй жилдээ аз хийморь, олз омог дүүрэн байна гэж билэгддэг. Харин хожигдсон нь ирэх жилдээ тааруу байж болзошгүй гэж таамаглан шинийн 15-наас өмнө засал хийлгэдэг учиртай. Мөн алаг мэлхий өрөх нь зурхайн гол үндэслэл болдог. Цагаан сараар алаг мэлхий гэлтгүй бөгцөг болон шагай няслах, дөрвөн бэрх хаях гэх мэт олон тоглоомыг хөгшин залуугүй тоглож нааддаг уламжлалтай. Харин  нийтлэг тоглодог наадгай нь оньсон тоглоом. Оньс нь нүүдэлчдийн соёл иргэншлээс үүдэлтэй. Гэрээ нүүлгэхдээ эд хогшил, хашаа хороогоо бүгдийг нь задрахаар хийдэг. Энэ нь явсаар оньс болж хөгжсөн. Дээхнэ үед айл бүрт тос болоод харласан оньс байдаг байв. Хэдийгээр хувьсгалын дараа Орос тоглоом худалдаанд гарч оньсон тоглоом шахагдсан ч тасарч алга болоогүй. Манай орон оньслох ухаанаар дэлхийд тэргүүлдэг. [caption id="attachment_32170" align="aligncenter" width="645"] Анх монголчууд 27 модтой хөзөр хийж байжээ. Энэ нь уламжилж явсаар “Үүчүүр” гэх тоглоом болжээ.[/caption] Оюун ухааны музейд хоёроос эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньс бий. Хоёр модны оньсыг задлан угсрахад нэг хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог гэнэ.Мөн урлагийн бүтээлүүдийг оньсоор хийсэн нь зөвхөн Монголд л байдаг. Ертөнцийн долоон гайхамшгийг оньсоор хийснээс эхлээд оньсон сансрын хөлөг, оньсон гэр, оньсон хүн, оньсон сүм хийд, байшин барилга гээд олон гайхамшигт бүтээлүүд бий. Монголчууд XVI зуунд Хятадын даалууг халж “Хорол” гэдэг тоглоомыг бий болгосон. Ерөнхий зарчим нь даалуутай төстэй хүнийг танин мэдэхүй талаас нь хөгжүүлдэг тоглоом юм. Энэ тоглоомыг ахмад настанууд хот айлаараа шинэлэхдээ тоглож нааддаг байжээ. Сар шинийн баяр гэлтгүй хуримын үеэр бэр, хүргэнээрээ тоглуулдаг байсан сонирхолтой тоглоом бол ээдрээ тайлах наадам. Жишээ нь, бөгж нийлүүлэх тоглоом юм. Хадам аав ээж нь бэрээрээ тоглуулж ур ухааныг нь шалгадаг. Салангид хоёр шагайг нэг талд нь нийлүүлж чадвал айлын бэр болж, чадахгүй бол гологддог байжээ. Харин хүргэнээ сорих “шагай мултлах” гэж тоглоом бий. Хүнтэй суух насны охиныг нь гуйж ирсэн хүмүүсээр шаант чөмөг мултлуулж хүч, бярыг нь шалгадаг. Хүргэнээ болгохоор таалсан хүндээ амархан мултрахыг нь өгдөг. Харин охиноо өгөхгүй гэсэн хүндээ мултрахааргүй хатсаныг нь өгнө. Хүргэн болох хүн түүнийг нь мулталж дийлэхгүй бол “Эр бие гүйцээгүй байна, Энэ удаад охиноо өгөх арга алга, эр бие гүйцхээрээ, эргэж охиныг минь гуйгаарай” хэмээн буцаадаг ёс байжээ. [caption id="attachment_32171" align="aligncenter" width="645"] Ээдрээ тайлах наадам /бөгж нийлүүлэх, шагай мултлах тоглоом/[/caption] Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий “Унших, бодох нь ухаан санааны гимнастик. Тэгэхээр миний судалгаагаар тоглоом их тоглодог хүн зөнөдөггүй. Тоглоом оюун ухаан, хүч чадлын өрсөлдөөн байдаг. Хожно, хожигдоно. Чадна, чадахгүй. Залхуу хүн тоглоом тоглодоггүй. Тоглоом нь амьдралаас урган гарч амьдрах ухааныг зааж байдаг. Зах зээлийн энэ үед амьдрахын тулд бүх хүн завгүй ажиллаж байна. Гэхдээ долоо хоногт ганц удаа ч болов гэр бүлээрээ тоглоом тоглож байх хэрэгтэй. Шатар, даам, хөзөр юу ч байсан болно. Тэгвэл гэр бүлийн уур амьсгал халуун дулаан эерэг болдог” гэсэн юм. Ийнхүү сар шинийн баяраар ахмад настан, хүүхэд багачууд уламжлалт тоглоомоороо наадан шинэлнэ. Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог ажээ. Улс орныг хөгжүүлэх гол хэрэгсэлтоглоом, наадам гэдгийг музейн хамт олон хэлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин [caption id="attachment_32172" align="aligncenter" width="645"] Хорол нь ерөнхий зарчмын хувьд даалуутай төстэй хүнийг танин мэдэхүй талаас нь хөгжүүлдэг тоглоом юм.[/caption]
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин