Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Монголчуудын   уламжлалт баяр цагаан сар дөрөв хоногийн дараа болно. Дэлхийн бусад орон энэ баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхоцгооё.  

ТӨВД

Цагаан сарыг төвдөөр “Лосар” гэдэг байна. Ло гэдэг нь  жил, сар нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.  Энэ баяр нь төвдийн цаг тооллоор ихэвчлэн нэг болон хоёрдугаар сард тохиодог бөгөөд зарим тохиолдолд гуравдугаар сард тэмдэглэдэг.  Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. Түүнээс гадна орон гэрээ гоёж чимэглэх бөгөөд тахилынхаа ширээнд өөрсдийн гараар хийсэн идээ будааг өрж тавьдаг. Энэ үеэр хуучирсан маанийн дарцагнуудыг шинээр сольдог. Гэр бүлийн бүх гишүүдэд шинээр хувцас хийдэг. Баяраар сайн хоол хийхээс гадна эхний өдрүүдийг гэр бүл,хамаатан садантайгаа өнгөрүүлнэ. Сүм хийд авран хамгаалагч бурхдууддаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн гэрийнхээ тахилын ширээнд болон сүм хийдэд катас буюу манайхаар хадаг тавьдаг. Мөн  нэг нэгэндээ ирэх жилдээ сайн сайхан бүхнийг  хүсч билэгдсэн сайныг ерөөн  барина. Үүнийгээ “Таши делек” гэдэг аж. Төвдүүд зочдоо найрсаг хүлээн авч, зочломтгой ханддаг уламжлалт ёс заншлаа хадгалсаар байгаа юм..

ХЯТАД

Энэ жил БНХАУ-ын Цагаан сар нь манай баяртай давхцаж байна. Тэд  уламжлалт баяраа албан ёсоор гурван өдөр тэмдэглэдэг. Фуцзянь болон Шаньси мужид энэ баярыг угтсан уламжлалт ёс заншил, жагсаал, дэнлүүний үзэсгэлэн, спортын арга хэмжээ, хурал чуулган, аялал жуулчлалыг сурталчилсан ажиллагаа болон худалдаа наймааг зохион байгуулжээ.  Хаврын аялал жуулчлалын улирал буюу  хаврын баяр Цагаан сарыг угтсан арга хэмжээг өнгөрсөн пүрэв гаригаас тэмдэглэж эхэлсэн байна.

СОЛОНГОС

Солонгосчууд Цагаан сарыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг.  Тэдний хувьд шинэ жилээс ч чухал энэ баярыг “Солнал” гэж нэрлэдэг. Энэ үеэр солонгосчууд гэр бүлийнхэнтэйгээ золгохоор төрөлх тосгон руугаа явдаг байна. Тэд хамгийн сайн гэсэн хувцсаа өмсч  себэ хэмээн нэрлэдэг  шүтлэг бишрэлийн зан үйлийн  дагуу ахмад настай хүмүүстээ  хүндэтгэл илэрхийлдэг ажээ. Солонгост Цагаан сарын үеэр тоглодог олон уламжлалт  тоглоом бий  Тэдний нэг нь юүннүри  хэмээх тусгай саваа мод ашиглан тоглодог хөлөгт тоглоом юм.  Мөн баярт зориулсан  “Токукк” хэмээх будаатай шөл хийж иддэг. Түүнчлэн будаа исгэж хийдэг   макколи  хэмээх архи ууцгаадаг ажээ.

АЗИЙН ОРНУУД ЦАГААН САРЫГ ХЭЗЭЭ ТЭМДЭГЛЭХ ВЭ

Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм . Тухайлбал,Тайланд болон Филипинд 16-наас эхлэн тэмдэглэнэ. Харин энэ үеэр амрах хоногийнх нь тоо өөр байх бөгөөд Филиппин  хоёр, Тайланд гурван хоног амрах аж. Тайван,Малайз,Вьетнамд  энэ сарын 15-наас Цагаан сарыг тэмдэглэж зургаан өдөр амрах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин