Бусдад элэгсэг үнэнч хандах нь ч өглөг юм     

2018-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

-ӨГЛӨГ  ӨГӨХ БОЛОМЖ ХҮН БҮРТ БИЙ-

Монголын уламжлалт Цагаан  сарын баяраар өглөг буяныг хичээж, амгалан сайхан сэтгэл, нинж, жудаг, эв нэгдлийг эрхэмлэвэл зохилтойг судар түүх, ёс заншлын номд айлджээ. Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдээс Цагаан сарыг наслахуй өглөгийн баяр хэмээн үзэж буйгаа онцлоод   “Төгс буянт шинэ зурхайн цаг улирлын бичиг”-тээ “Өглөгийн тухай мэргэдийн сургааль”-ийг нийтлэжээ. Сургаалийг дэлгэрэнгүйгээр хүргэе. Хүн бүхэн өглөг өгөх боломжтой хэмээн уг сургаалийн эхэнд тодотгон  айлдсан байна. Тодруулбал, эд хөрөнгөгүй ядуу хүн ч гэлээ өглөг өгөх боломж дүүрэн байдаг гэнэ. Жишээ нь: - Биеийн хүчний хөдөлмөр эрхэлж буй хүн хөдөлмөрөө зөв үнэлж чанартай, хүнд хэрэг болохуйц юм хийх нь биеэ зориулах өглөг болно. Хэрэв та сандал хийж зах дээр зардаг бол эдэлгээ, үзэмж аль ч талаараа хүний хэрэгцээг бүрэн хангах юм хийхэд зорих ёстой гэсэн үг. -Хүн амьтан төдийгүй бүх л зүйлд элэгсэг, үнэнч хандах нь сэтгэлээ зориулах өглөг болно. -Нийтийн зориулалттай эд зүйлд ариг гамтай хандах, тийм байхыг бусдад ойлгуулах зэрэг олон арга нь өглөг болно. -Орчноо болон бусад хүнийг итгэлтэй, тайван амгалан харцаар харах нь нүдээ зориулах өглөг болно. Тайван байгаа нүдийг харсан хүний сэтгэл мөн л тийм болох юм. -Сэтгэлд дулаан сайхан инээмсэглэх нь нүүрээ зориулах өглөг болно.Гаднаас орж ирэхдээ, бусадтай уулзангуутаа инээмсэглэдэг хүн байдаг.Инээмсэглэж байгаа нүүрийг харсан бусад хүн хариу инээмсэглэх зэргээр тайван амгалан байдалд орох  юм. -Бусдын сэтгэлд нийлэмжтэй төлөв түвшин, элэгсэг үг хэлэх нь яриагаа зориулах өглөг болно. Болгоно, бүтнэ гэсэн хандлагатай, үнэн сэтгэлээсээ уужуу тайван хэлсэн үг хүнд хүрдэг. Манай зарим хүмүүс баяр талархлын үгийг ч өглөг болгож чадахгүй байх нь хэвшмэл харагддаг. -Ядарсан, өвдсөн, өндөр настай, давхар биетэй эмэгтэйчүүд, балчир хүүхэдтэй хүмүүст суудлаа зориулах өглөг байдаг. Хаана л бол хаана ийм хүн тааралдахад суудал сандлаа тавьж өгч байвал өглөг болно. -Зорьж ирсэн хүмүүсийг хүндэтгэн гэр орондоо тав тухтай байлгах, хонуулах нь гэр орноо зориулахын өглөг болно. Мал ахуйд явж төөрч оройтсон, холын хүн ирэхэд хөдөөнийхэн их сайхан ханддаг. Жинхэнэ бусдын төлөө хүмүүсийг ялгалгүй хандах нь асрал, нигүүлсэнгүй, баяр баясгалан, амгалантай оршихуй юм.    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин