УИХ-ын намрын чуулган хөшгөө хаасан  долоо хоног

2018-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. УИХ ажлын 93 өдөр чуулж,  төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өнгөрсөн баасан гарагт ийнхүү өндөрлөв. УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль,УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Отгон хуралдаанаар юу ярив? УИХ-ын отгон хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч хүлээн авсангүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргыг ирц тааруу үед төслөөр санал хураалгаж, санаатай унагалаа гэж буруутгасан юм. Иймээс хуулийн төслөөр дахин санал хураалгах горимын санал гаргав. Гэсэн ч гишүүд Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжсэнгүй.  Мөн УИХ-ын чуулганы отгон хуралдаанд  Ерөнхийлөгч үг хэллээ.  Тэрээр “Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна. Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа. Иргэд та бүхнээс халамж, бэлэн мөнгө нэхээгүй ээ. Тэд хуулийн засаглал, шударга ёсыг л шаардаж байна” гэлээ. Үүний дараа Ерөнхийлөгчөөс гишүүд асуулт асуусан ч хариулт өгөхөөс татгалзан гарлаа. МАХН-ын II Их чуулганд 1044 төлөөлөгч оролцов МАХН-ын ээлжит II Их чуулганд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1044 төлөөлөгч оролцож, хоёр дахь өдрөө чууллаа.  Энэ хурлаар намын даргаа  сонгож, удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.   Хурал оролцогчдын 100 хувийн саналаар  МАХН-ын даргаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улиран сонгогдов.  Мөн дэд дарга С.Ганбаатар,  Ц.Оюунбаатар нар хэвээр үлдлээ.  Харин намын генсекээр Б.Тулга сонгогджээ.  Их чуулганаар намын гишүүдийн  сахилга хариуцлагыг чангатган, дүрэмдээ өөрчлөлт  оруулж, Шинэ үндсэн хуулиа танилцуулан бүх ард түмэнд хандан уриалга гаргав. Б.Пүрэвдорж: Ажилдаа үлдэх гэсэн пялдага нөхөр ШШГЕГ-т байна УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчид хангалтгүй ажилласан гэж дүгнэв.  Мөн Ц.Нямдоржид авч   өгсөн “Лексус-570” маркийн автомашин талаар мэдээллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэж тус газраас тайлбарласан. Төсөв хүнд байна гэж эрх баригч намынхан ярьдаг. Гэтэл 2017 онд 374,1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь 360 сая төгрөгөөр авто машин худалдан авсан явдал юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарцуулах ёстой мөнгөөр Хууль зүйн сайд машин авсан нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл юм. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалтыг олон нийтэд ил болгоно гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9-нийг хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан байна” гэв. Э.Долгион: Дүрмийн бус их хурал боллоо МСНЭ-ийн ээлжит XVII их хурал болж,  ерөнхийлөгчөө сонголоо.    Хурлын үйл ажиллагааг эсэргүүцэж, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо,  Гэрэл зурагчдын холбоо, Үндэсний сайтын хөгжлийн холбоо хурлыг орхин гарсан юм. Тэдний зарим төлөөлөгч  мэдээлэл хийлээ.  Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан. Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд тав хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.   МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан” гэж байв.    Түүнчлэн “Биднийг хурал орхиод гарсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна. Ирц хүрэхгүй байхад хуралдсан учир өчигдрийн Их хурлаас гарсан шийдвэр хүчингүй гэж үзэж байна” хэмээн МСНЭ-ийн УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь байр сууриа илэрхийллээ. Өвлийн наадам хөшгөө нээв “Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлтийн үйл ажиллагааны хамгийн том үйл явдал бол олимпийн наадамд оролцогч улс орнуудын цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх парад байдаг. Уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг хамгийн түрүүнд орж ирсэн. Грекийн багийн тугчийн үүргийг уулын цанын тамирчин София Ралли гүйцэтгэв. Үүнээс хойш жагсаалаар орж ирж буй улсууд Солонгосын хангил цагаан толгойн дарааллаар Африк тивийн Гана улсаар эхэлж, дараа нь Нигери, Өмнөд Африк, Нидерланд улсын баг тамирчид орж ирсэн бол хамгийн сүүлд хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид жагслаа. Хоёр Солонгосын нэгдсэн багийн тугчаар Өмнөд Солонгосоос бобслейн тамирчин Вон Юн Жон, Хойд Солонгосоос хоккейн эмэгтэй багийн тамирчин Хван Чун Гум нар томилогджээ. Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

5 цаг 12 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

11 цаг 57 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

12 цаг 24 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

18 цаг 21 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

18 цаг 21 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

18 цаг 21 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин