Я.Ариунболд: Газар хөдлөлтийн бүсэд гурван оюутан хүсэлтээрээ үлдсэн

2018-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ- консулын газраас мэдээлэл өгөв. Консулын газрын захирал Я.Ариунболд "Тайванийн зүүн эрэгт энэ сарын 6-ны өдөр буюу Мягмар гаригт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ үйл явдлын дараа манай яаманд Тайваньд амьдарч буй монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар олон асуулт ирсэн. Орой 23:00 цагт болсон энэ явдал харамсалтай үр дүнг авчирлаа. Газар хөдлөлт болсон бүсэд манай улсын оюутнууд амьдардаг байсан. Оюутнуудтай холбогдлоо. Гадаад Хэргийн Яамны Консулын газраас эрсдэл өндөртэй бүс нутгаас дөрвөн оюутныг шилжүүлэх ажлыг хийж, энэ сарын 8-ны өдрийн өглөө 08:19 цагт Тайпэйд авчирсан. Үүний өмнө тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан. Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзсэн бүсэд байсан оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд байсан 13 оюутнаас 10-нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа. Энэ оюутнуудтэй өнөөдөр бид 14:00 цагт видео уулзалт хийлээ. Бүгд эрүүл, аюулгүй газарт байна. Байнга холбоотой байгаа. Газар хөдлөлтийн байдал намжих хүртэл Тайпэйд байлгаж байгаад буцаана. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас холбогдох заалтын дагуу зохих хэмжээний зардлыг гаргасан.  Энэ сарын 8-нд Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу ГХ-ны сайд тушаал гарган хөрөнгө мөнгийг шийдүүлснээр оюутнуудыг бүгдийг нь авчраад байна" гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин