Э.Долгион: Дүрмийн бус их хурал боллоо

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ МСНЭ-ийн ээлжит XVII их хурал өчигдөр /02.08/ болсон.  Хурлын үйл ажиллагааг эсэргүүцэж, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо,  Гэрэл зурагчдын холбоо, Үндэсний сайтын хөгжлийн холбоо хурлыг орхин гарсан юм. Тэдний зарим төлөөлөгч өнөөдөр /02.09/ мэдээлэл хийлээ.  Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион "Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан. Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд тав хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.   МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан" гэж байв.    Түүнчлэн "Биднийг хурал орхиод гарсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна. Ирц хүрэхгүй байхад хуралдсан учир өчигдрийн Их хурлаас гарсан шийдвэр хүчингүй гэж үзэж байна" хэмээн МСНЭ-ийн УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь байр сууриа илэрхийллээ.  МСНЭ-ийн XVI их хурлаас 2015 онд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 1.6-д  МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна гэж заажээ. Харин шинэ дүрмээр энэ заалтыг хассаныг хуралд оролцогчид эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин