Б.Пүрэвдорж: Ажилдаа үлдэх гэсэн пялдага нөхөр ШШГЕГ-т байна

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Т.САЙХАН УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчид хангалтгүй ажилласан гэж дүгнэв.  Мөн Ц.Нямдоржид авч   өгсөн “Лексус-570” маркийн автомашин талаар мэдээллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэж тус газраас тайлбарласан. Төсөв хүнд байна гэж эрх баригч намынхан ярьдаг. Гэтэл 2017 онд 374,1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь 360 сая төгрөгөөр авто машин худалдан авсан явдал юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарцуулах ёстой мөнгөөр Хууль зүйн сайд машин авсан нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл юм. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалтыг олон нийтэд ил болгоно гэлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9-нийг хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан байна” гэв. Эх сурвалж:www.polit.mn        
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин