Ц.Нямдорж ууртай байна

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хэлэлцсэн ч олонх гишүүн дэмжсэнгүй. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд ууртай байна тэрээр УИХ-ын даргад хандаж “Гишүүдийн ирц бүрдүүлж санал хураахгүй бол ийм ажиллагаа явагдаад байна. Энэ эгнээ, тэр эгнээ чигтээ гишүүд алга.  Цаашдаа ингэж ажиллах юм уу. Хоёр дахиа ийм юм болж байна. Дарга нар өөрсдөө орж ирээч. Д.Хаянхярваа орж ир. Бүлэг удирдаж байгаа юм уу, үгүй юм уу. Ирцээ бүрдүүлж байж, санал хураагаач. Дахин санал хурааж өгөөч. Хууль биелүүлэхгүй байх нь жижиг асуудал гэж үзэхийг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүдийн хариуцлага гэж байх ёстой. Засгийн газрын гишүүд чинь ирэхгүй байна гээд ацаглаад орж ирэхгүй байх ёстой юм уу.  Д.Тэрбишдагва аа, том асуудал ярьж болно, очоод шалга. Чуулганы бүх хугацаанд гишүүн орон нутагт томилолтоор яваагүй, гадаад яваагүй бол кнопныхоо ард сууж байх ёстой. Арай дэндэж байгаа юм биш үү. Хаашаа алга болчихдог юм С.Бямбацогтоо. Би хараад сууж байна, Төсөл унасных нь дараа чи орж ирлээ. Гишүүдээ дуудаж, санал хураалтад оролцуул” гэв. УИХ-ын дарга М.Энхболд “Чуулганы танхимд яг одоо Засгийн газрын гишүүн дөрөв, УИХ-ын гишүүн 26 байна. Хэлдгээрээ хэллээ. Сая Н.Энхболд гишүүн орж ирээд Засгийн газрын гишүүн тав боллоо. Бүх юманд УИХ-ыг буруутгаж болохгүй” гэв. Ингээд Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналаар дээрх төслөөр дахин санал хураахыгдэмжих үү гэсэн томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 61.8 хувь татгалзав.Иймээс төслийг Засгийн газар луу буцааж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дахин төслийг өргөн мэдүүлэхээр болов. Эх сурвалж:ww.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин