“Эрдэнэт”-ийг барьцаалсан гэх “Жаст”-ын Ш.Батхүү гэж хэн бэ?

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Эрдэнэт” үйлдвэр болон “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудал өдгөө Засгийн газрын хэмжээнд яригдаж байна.  “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьснаас үүдсэн төлбөрийн маргаан Лондоны Арбитрын шүүх дээр гурав дараалан ялагдаад байгаа. Зээлийн үлдэгдэл 51 сая ам.доллар дээр Арбитрын шат шатны шүүхийн зардал, хүүгийн төлбөрүүд нийлээд 102 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” төлөх шийдвэр гарчээ. Уг төлбөрийг төлөхгүй бол тус үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх утга бүхий нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлэхэд хүрэх эрсдэл үүсч байна. Хамгийн сонирхолтой нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал хурцаар яригдаж буй энэ үед тус үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар нарт тооцох хариуцлагын асуудал орхигдсон хэвээр байна. Тэгвэл гол хэргийн эзэн  Ш.Батхүүгийн талаар мэдээлэл хүргэе. Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн байна. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд “MCS” компанид дэд захирал, 1996-1999 онд “Жамп”-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. 1999 оноос 2013 он хүртэл “Жаст Групп” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа бөгөөд “Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаад ийнхүү банкаа Төрийн банкинд нэгтгэжээ. Мөн тэрээр Засгийн газрын бондын хөрөнгөөс зээлсэн мөнгөө Олон Овоотын алтны төсөлд хэрэглэсэн ч  хоёр жилийн хугацаанд алт гарахгүйгээс болж төсөл нь бүтэлгүйтсэн байдаг.    Энэхүү орд нь анх Ц.Мянганбаярынх байсан гэх. Тэрээр Ш.Батхүүтэй гэрээ хийхдээ Олон овоотын алтны ордыг 25 тонн алтны нөөцтэй  гэж хэлж байжээ.  Гэсэн ч африкийн орноос эрдэс баялагийн нөөц тогтоодог байгууллагынханд хандаж Олон овоотын нөөцийг тогтоолгоход тус орд нь 25 тонн биш дөрвөн тонн хүрэхгүй алтны нөөцтэй байв. Ийн 4 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа учир “Жаст”-аа “Магнай трейд”-д зарсан гэдэг. Олон овоотын  төсөл нь ингэж бүтэлгүйтнээс болж Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэн гэдэг. Эх сурвалж:www.polit.mn          
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин