Цагаан сарын гоёлоо "Exclusive"-ээс

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтэж хэрэглэгчиддээ хүрч байгааг “Market watch” булангаараа дамжуулан танилцуулж байна. Энэ удаад “Exclusive” компанийн үйлдвэрийг зорилоо. “Exclusive” компани хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани өдгөө 100 гаруй ажлын байрыг бий болгожээ. Түүнчлэн каластераар туслан гүйцэтгэгч компани, өрхийн үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж буй. “Хатан оёдол” компанийн захирал Ц.Наранцацрал “Манай компани 2008 онд хувцас захиалга, оёдлын чиглэлээр байгуулагдсан. Одоогоор 10-аад ажлын байртай. “Exclusive” компанийн туслан гүйцэтгэгчээр сүүлийн хоёр жил хамтарч ажиллалаа. Гаднаас захиалга орж ирэхийг хүлээхгүйгээр жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилтай байдаг болсон” гэв. Тэрээр захиалга ихтэй үедээ цагийн ажилтан ажиллуулдаг гэлээ. “Exclusive” компани Цагаан сарын баярыг тохиолдуулан монгол хэв маягийг оруулсан орчин үеийн загвартай хувцас үйлдвэрлэж байна. Түүнчлэн 50-70 хувийн хямдрал зарласан байгаа нь худалдан авагчиддаа барьж буй бэлэг хэмээн тус компанийн захирал Г.Майцэцэг ярилаа. “Exclusive” компанийн туслан гүйцэтгэгчдийн нэг өрхийн үйлдвэрлэгч Б.Сэмжид ээж, эгч нарынхаа хамтаар дээл болон цамцны захыг гараар урладаг ажээ. Тэрээр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй танилцан хамтарч ажиллах болсон. Ихэвчлэн монгол загвартай хувцасны зах, товч, шилбийг захиалгаар оёдог” гэлээ. [caption id="attachment_31908" align="aligncenter" width="645"] МОНГОЛ ЗАГВАРТАЙ, ДЭЭЛ, ЦАМЦЫГ ЗУРГИЙН ДАГУУ ЭСГЭЖ БУЙ БАЙДАЛ.[/caption] [caption id="attachment_31909" align="aligncenter" width="645"] Эсгүүрээс гарсан хувцсанд зах залгахад бэлтгэж байгаа нь.[/caption] [caption id="attachment_31911" align="aligncenter" width="645"] “EXCLUSIVE” КОМПАНИЙН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.СЭМЖИД ЭЭЖ, ЭГЧ НАРЫНХАА ХАМТААР ДЭЭЛ БОЛОН ЦАМЦНЫ ЗАХЫГ ГАРААР УРЛАДАГ АЖЭЭ.[/caption] [caption id="attachment_31912" align="aligncenter" width="645"] “Хатан оёдол” компанийн захирал Ц.Наранцацрал цамцыг захтай нь залгаж оёсноор сүүлийн дамжлага руу шилжүүлдэг байна.[/caption] [caption id="attachment_31913" align="aligncenter" width="645"] Бэлэн болсон бүтээг­дэхүүнийг худалдаанд гаргахын өмнөх бэлтгэл ажил.[/caption]

Утас: 

88819790

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин