Олимпийн үеэр Пёнчан хотод зочилж болох газрууд

2018-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өмнөд Солонгосын ПёнЧан хотод энэ сарын 25 хүртэл болох өвлийн олимпийг  үзэж сонирхохоос гадна тус хотын нүүр царай болсон газруудаар зочлох боломжтой ажээ. Энэ газруудын тухай товч мэдээллийг хүргэе.  

“Daegwallyeong” ХОНЬ ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР

ПёнЧан хотод олон эзэмшил газар байдаг. Гэхдээ “Daegwallyeong бол тус хотод байдаг цорын ганц хонь үржүүлгийн газар юм.   Үржүүлгийн  газрын нийт хэмжээ нь 195 ам метр  бөгөөд хонины  бэлчээрийг харах боломжтой жижиг гүүрээр хүрээлэгдсэн байна. Үржүүлгийн газарт  хүрэхэд 40 минут зарцуулахаас гадна зочдод хонийг хуурай хүнс тэжээлээр хооллохыг зөвшөөрдөг аж.  

“PyeongChang Hyanggyo” СУРГУУЛЬ

Күрёгийн болон Жусоны эзэнт гүрний үед энэ сургуулийг Засгийн газраас санаачлан орон нутагт байгуулсан  күнзийн сургаалийг дагагч багш нарыг сургаж бэлдэх зорилгоор анх нээжээ.  Гэвч Жусоны  хаанчлалын сүүл үеэр 1984 онд албан ёсоор сургуулийг хаасан байна. Харин 1900 онд ихэнх сургууль бага сургууль болон  ажиллах болсон юм. Сургуулийн зарим хэсэг нь 1950 онд Солонгост өрнөсөн дайны үеэр устгагдаж сүйдснийг  1953 болон 1977 онд сэргээн засварлажээ.  

“Woljeongsa” СҮМ

Солонгосын буддын шашны  энэ гол сүм нь  тус улсын зүүн хэсэгт байдаг “Odaesan” уулын  өтгөн модтой хөндийд байдаг.  Сүмийг 663 онд Жажан хувраг бариулжээ. Мөн энэ сүмд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн  есөн зүйл бий. Тухайлбал, дөрвөн улсын эрдэнэс, Бодисадвагийн суумал чулуун хөшөөг  үзэх боломжтой ажээ.  

“Samyang” ЭДЛЭН

Энэ эдлэнг Азийн хамгийн том  ногоон бэлчээртэй эдлэн гэдэг. Тэнд очсон хүмүүс 1470 метрийн өндөртэй өндөрлөг газраас тэр хавийн газрыг бүхэлд нь харж болно.  Мөн “Daegwallyeong” уулан дээр барьсан ажиглалтын цэгээс Каннөн,Жимунжины  далай болон Зүүн тэнгисийг хүртэл харж болох ажээ.  

“Odaesan”-НЫ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГ

“Odaesan” уул нь  Канвон аймгийн төв болон зүүн хэсэгт байдаг. Нийт талбай нь 2985 ам километр газрыг эзэлдэг энэ цэцэрлэгийг  1975 онд үндэсний цэцэрлэг болгосон юм.   Мөн Өмнөд Солонгосын зэрлэг ургамал, ан амьтан ихтэй хамгийн том ой гэдэг. Ойд зэрлэг гахай,буга,хүдэр,жижиг шувуу болон тоншуул амьдардаг байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин