Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийн асуудлаар хэн юу хэлэв?

2018-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өнөөдрийн /02.08/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хүлээж авахаар боллоо.  Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Энэ нь “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалаа гэсэн цацагдаж байна. Аливаа асуудал бодитой хандмаар байна. Хэлбэр талдаа болгоомжилж, агуулга талдаа анхаарах ёстой. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй болохоор хагалах бутрах асуудал үүсдэг. Батлан хамгаалах тухай хуулийн 12.1 дэх заалт нь дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хуулиар өөрөө өртөө бүрэн эрх олгодог заалт юм. Энэ алдааг засахын тулд иргэд цэцэд гомдол гаргасан. Гэтэл ташаа мэдээлэл түгээдэг байж болмооргүй байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй. Энэ бол цэц дээр маргаан үүсгэх хэмжээний асуудал биш. Хууль зүйн техникийн алдаа юм. Батлан хамгаалах хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй. Гагцхүү дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх нь УИХ-ын бүрэн эрх буюу 11 дүгээр зүйлд багтах ёстой атал техникийн алдаа гаргасан. Үүнийг цэцэд хандаад байх шаардлагагүйгээр УИХ өөрөө засах боломжтой байсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд санал хурааж цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болов. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин