Иргэд “Цусны  даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг онцлов

2018-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Манай улсад  зонхилон тохиолдох халдварт бус өвчний жагсаалтад зүрх судасны өвчлөл дээгүүр байр эзэлдэг.  Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолддог нь даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт. Хүн амын цөөнгүй хэсэг нь энэ өвчнөөр нас бардаг. Зүрх судасны өвчин, эдгээр эмгэг  нь  ихэвчлэн амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Ялангуяа, архи, тамхины хэрэглээ, хоол хүнсний буруу хэрэглээ өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй байдаг. Мөн хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин ч зүрх судасны эмгэг үүсэх хүчин зүйлүүд болдог байна. Тиймээс Улсын III төв эмнэлэг нэгэн чухал төслийг хийж эхлээд байгаагаа тайлан өдөрлөгтөө онцолж байна. Тус эмнэлгийн хамт олон  2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд III эмнэлгийн эмч, мэргэ­жилтнүүд иргэд, олон нийт рүү чиглэсэн эрүүл мэндийн боловс­рол олгох сургалт сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн аян, зорилтот  хөтөлбөр, дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаа гээд олон ажлыг зохион байгуулсан байна. Энэ ажлаа дүгнэж тайлагнах зорилгоор энэ сарын 6-нд  “Нийгмийн эрүүл мэндийн жилийн тайлан өдөрлөг”-ийг ам­­­жилттай зохион байгуулсан юм. [caption id="attachment_31786" align="aligncenter" width="750"] Төслийн хүрээнд нийт 18324 хүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийжээ.[/caption] “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд олон шинэ­ ажил хийсэн ч онцлох гол ажил нь тус эмнэлгийн санаачлага, “Хаан банк” сангийн  дэмжлэгтэйгээр “Цусны  даралт ихсэлтийн эсрэг аян” сэдэвт зорилтод төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд иргэдийн дунд даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх,  даралт ихсэлтээс сэргийлэх мэдлэг олгох сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байна. Энэ ажил цаашид ч бас үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байна.   Төслийн хүрээнд нийт 18324 хүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хийж, “Хаан банк”-ны захын байршилтай дөрвөн том салбарт цусны даралт үзэж, хянах сүүлийн үеийн аппарат бүхий “Цусны даралтын булан” байгуулжээ. Дээрх салбаруудад 79 теллер ажилтныг анхан шатны зөвлөгчөөр бэлтгэ­сэн байна. Тус эмнэлгийн хамт олон “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нийтдээ нийгмийн эрүүл мэндийн зорилтот аяныг гурван удаа, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг 15 удаа тус тус зохион байгуулж, таниулга сурталчилгаа хийжээ. Өдөрлөгийн үеэр тус төвүүдэд даралтаа хэм­жүүлсэн өндөр настнууд хүрэлцэн ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн олонх нь эмнэлэг орох завгүй, даралтаа хянах боломжгүй хүмүүст зориулаад ийм аян хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа хэлж байлаа. Зарим нь байнга даралтны эм уухаас өөрөөр даралтаа хянах боломжгүй явдагаа хэлээд, өдөрлөгийн үеэр эмч нараас зөвлөгөө авахаар ирснээ дуулгаж байв. Тухайлбал, “Даралт ихсэх өвчин нь сүүлийн үед залуужиж, 30-аас дээш насныханд цус харвах эрсдэл үүсч байна. Тиймээс банкинд дугаарлах хооронд энэ талаарх зөвлөгөөг авч, даралтаа хэмжүүлэх нь цаг завгүй бидэнд их чухал санагдсан. Би гурван ч удаа даралтаа үзүүлж зөвлөгөө авсан” гэдгийг БЗД-ийн иргэн онцолж байв.  “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн тайлант өдөрлөгийн үеэр зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчнийг олон нийтэд сурталчлан таниулахад идэвх санаачлага гарган ажилласан зарим баг хамт олон, хувь хүмүүсийг эмнэлгийн захиргаанаас  бат­ламж, дурсгалын зүй­лээр шагнаж урамшуулсан юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин