ЦАХИМ ОРЧИНД САДАР САМУУНЫГ СУРТАЛЧИЛСАН 1.8 ТЭРБУМ ЗУРАГ БИЙ

2018-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЗАЯА Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 25 ортой хүүхдийн тасагтай. Хүүхдийнхээ дижитал технологийн донтолтыг эмчлүүлэх гэсэн эцэг, эхчүүд энэ тасагт хандах тохиолдол нэмэгдсээр тасгийн даац аль хэдийнэ хэтэрсэн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ярив. Хөвгүүд интернет тоглоомд, охид фэйсбүүк сүлжээнд хэт их донтож байгаа гэнэ. Цахим сүлжээ залуу үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгаагийн энгийн жишээ энэ. Монгол төдийгүй дэлхий дахинаа интернетийн хор уршиг нэмэгдсээр байгаа учраас “Аюулгүй интернетийн өдөр”-ийг олон улсад жил бүр тэмдэглэдэг. Энэ өдөр өчигдөр /02.06/ тохиов. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Аюулгүй интернетийн өдөр”-т зориулж “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл ба цахим орчин” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Төрөөс хүүхэд залуучуудад чиглэсэн бодлого ямар байгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга О.Алтансүх хэлэлцүүлгийн оршил болгож мэдээлэл өгөв. Нийт хүн амын 35.8 хувийг эзэлж буй хүүхэд, залууст чиглэсэн үйлчилгээнд улсаас жил бүр тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө төсөвлөдөг ч үр дүнтэй зарцуулагдсан нь ховор. Энэ нь зөв бодлогыг тодорхойлоогүйтэй холбоотой. Тухайлбал, халамжийн үйлчилгээг түлхүү хэрэгжүүлж ирснээс биш хүүхэд хөгжлийн үйлчилгээ орхигдсон талаар газрын дарга О.Алтансүх ярив. Тиймээс хүүхэд хөгжлийн бодлогыг зөв тодорхойлохын тулд 50 000 өрхийн судалгааг энэ жилээс эхлүүлжээ. Хараа хяналтгүй, бүтэн өнчин, унаач хүүхдүүдийг нэг мөр бүртгэлтэй болгохоор хурууны хээгээр бүртгэх ажлыг эхлүүлээд байгааг тэрээр онцлов. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр ЦЕГ-ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзааны өгсөн мэдээлэл анхаарал татав. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 450 мянган дуудлага иржээ. Энэ тоог задалвал интернет тоглоомын газарт бүртгэгдсэн зөрчил 2100 байсан гэв. Үүнээс 50 нь гэмт хэргийн шинжтэй байсан нь өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, цахим тоглоом хүүхэд залуусын оюун сэтгэхүйд нөлөөлөөд зогсохгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох эрсдэл өндөр байгааг харуулж буй хэрэг гэв. Өнөөдөр хүүхдүүд гар утас, цахим орчны хэт их хамааралтай байгаа нь айл өрх бүрт тулгамдаж байгаа асуудал. Бусдад уруу татагдах вий, буруу зөрүү мэдээлэл авах вий гэсэн айдас ээж, аав бүрт байгаа. Судалгаагаар интернетэд нэг минут тутамд садар самуун утгатай 500 зураг оруулдаг бол нэг өдөрт энэ төрлийн 1.8 тэрбум зургийг татаж авч, бусдад түгээдэг гэж байна. Хараа хяналтгүй, таслан зогсоох боломжгүй энэ том сүлжээг залуу үеийнхэнд хор уршиг багатай ойлгуулах нь эцэг, эх, сургуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг яах аргагүй мөн. Цахим орчны мэдээллийг хүүхдүүд төдийгүй томчууд шүүн тунгаах чадваргүйгээр хүлээж авч байгаа нь интернетийн аюулыг бууруулахад хамгийн том хүндрэл болоод байгааг хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байлаа. Наад зах нь эцэг, эхчүүд “Би мэдэхгүй байна. Чи хийгээд өг, татаад өг, зураг оруулаад өг” гэх зэргээр интернетэд ханддаг нь хүүхдүүдээ цахим орчинд дураараа “тэнэх” боломжийг нь олгож бүх мэдээллээ алддаг, интернетийн талаар хүүхдээсээ муу мэдлэгтэй байгааг харуулж байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, интернетийн мэдлэгээ дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд ярилаа. Түүнчлэн хүүхдүүд насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл, видеог үзэхэд интернет хаагддаг, цоожлогддог, аав ээжид нь энэ талаарх мэдээлэл очдог “Famely log” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан дуулгав. Үүнээс дутахааргүй үр дүн бий болгох, ач холбогдолтой ажлыг хийж чадах салбар бол хэвлэл мэдээллийнхэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод ярьж байлаа. Хүүхдүүдээ интернетийн хамаарлаас сэргийлэх том боломж эцэг, эхчүүдийн гарт бий. Тэдэнтэй ярилцагч байж чадвал ирээдүйд учирч болзошгүй олон аюулаас сэргийлж чадна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин