Пёнчаны олимпийн онцлох үйл явдал

2018-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгост болох өвлийн олимп эхлэхэд хоёр хоног үлдлээ.  Энэ олимп өмнө болж байсан өвлийн олимпуудаас өвөрмөц ялгаатай гэдгээрээ онцлог юм. Өмнөх олимпуудаас юугаараа онцлог болохыг сонирхоцгооё.   -Энэ удаагийн өвлийн олимпод оролцох орон, тамирчдын тоо өмнөх олимпуудаас хамгийн их буюу 92 орны 2.925 тамирчин  оролцохоор болжээ. Үүний өмнө болсон “Сочи-2014” олимпод  88 орны 2858 тамирчин оролцсон юм. - Олимпод амжилт үзүүлэх тамирчдад гардуулах алтан медалийн тоогоор “ПёнЧан-2018” тэргүүлж байна. Тамирчдад нийт 102 алтан медаль гардуулах ажээ. - Анх удаа өвлийн олимпод агаарын снөүбоард, курлингийн хос үзүүлбэр, уулын цанын багийн гулгалт болон нийтийн  тэшүүрийн хурдан гулгалтын уралдаан гэсэн дөрвөн төрөл шинээр нэмэгджээ. - Олимпийн үеэр 92 орны эрэгтэй, эмэгтэй төлөөлөгчдөд нийт 110 мянган жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тараахаар болжээ. Энэ нь  “Сочи-2014” болон “Ванкувер- 2010” олимпийн наадмаар тараасан жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээс 10 мянгаар их байна гэсэн  үг юм.  Нэг тамирчинд  38 ширхэг  бэлгэвч оногдож байгаа ажээ. - Өмнөд Солонгост болох “ПёнЧан-2018” нь  Ази тивд зохион байгуулагдаж буй гурав дахь удаагийн өвлийн олимп юм.  Үүнээс өмнө Японы Саппоро, Нагано  хотод 1972 болон 1998 онд зохион байгуулж байжээ. - Олон улсын олимпийн хорооны тэргүүн Бахын мэдэгдсэнээр “ПёнЧан-2018” олимпод оролцож буй тамирчдад хийх сэргээшийн хяналт чангарсан байна. Ингэснээр өмнөх олимпуудын үеэр хийж байгаагүй их буюу 2000 гаруй сэргээшийн сорил авна. -“ПёнЧан-2018” олимпод анх удаа Малайз, Сингапур, Эквадор, Косово, Нигер болон Сомалийн хойгт орших Эритрей улс оролцохоор болсон байна.  
ЯПОН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ   Япон  хоёр орны харилцаанд сэв суулгах шалтгаан болсон арлын зургийг өвлийн олимпийн туганд хэрэглэх гэж байна хэмээн НҮБ-д гомдол мэдүүлсэн байна.  Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч   Ёсихидэ Суга  хэлэхдээ “Энэ үйлдлээрээ манай Засгийн газрыг доромжилсныг  зөвшөөрөхгүй.  Энэ арал нь  Японы газар нутгийн салшгүй нэгэн хэсэг, Өмнөд Солонгос энэ газрыг эзэгнэж буй нь хууль бус үйлдэл гэж мэдэгдсэн байна. Энэ талаар хоёр Солонгосын эмэгтэй хоккейн нэгдсэн баг Шведийн багийн эсрэг тоглосны дараа гомдол мэдүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин