Л.Ганбат: ЭССЭ бичих даалгавар нэмэгдсэн

2018-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Боловсролын үнэлгээний төвөөс   элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг  энэ сарын 5-нд орон даяар албан ёсоор эхлүүлсэн. Шалгалтын бүртгэл болон элсэгчдэд дуулгах зарим мэдээллийн талаар  Боловсролын үнэлгээний төвийн Сургалт,  судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.   -Энэ жил улсын хэмжээнд хэчнээн хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа вэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт орсон уу? -Энэ онд улсын хэмжээнд XII ангийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдээд, энэ жил нийтдээ 45 мянга орчим шалгуулагч бүртгэлд хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгаа.  Элсэгчид маань нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэлбичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулдаг зарчмынхаа дагуу авна. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаврыг нэмж оруулсан. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна. -Бусад хичээлийн даалгаварт  өөрчлөлт орсон уу?. -Энэ жил англи, орос хэлнийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100, бусад хичээл 80 минут үргэлжилнэ. -Жил ирэх тусам элсэгчдийн цахим бүртгэлийн систем боловсронгуй болж байгаа ч гэсэн элсэгчдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаар буруу оруулахаас эхлээд л алдаатай орж байдаг.  Энэ байдалд хэр анхаарч ажиллаж байгаа вэ. Жишээ нь, хувийн мэдээллийнхээ алдааг яаж засуулах вэ? -Мэдээллийн алдаа гарахаас сэргийлж цахим бүртгэлийг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервертэй холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон. Тиймээс хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал  сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандах боломжтой. Мөн  бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зурагаа урьдчилж харах боломжтой. Өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байгаа. Энэ жил бид мөн шалгалтын дүнг шууд цацдаг систем нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна -Шалгалтын хураамж хэд байгаа вэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ эхлэх вэ. Тов нь гарсан уу?. -Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болно. Элсэгчид тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургадугаар сарын дундуур зохион байгуулах саналыг  БСШУСЯ-нд тавьсан. Шалгалтын дүн өнгөрсөн жилийн адил долдугаар сарын 1-нд гарна. -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шалгалт өгөх боломжийг хэр  бүрдүүлэн   ажиллаж байгаа вэ? -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол Өнгөрсөн онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгсөн. Тиймээс манай төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шалгалт өгөх боломжийг олгоход анхаарч ажиллаж байна. Тодруулбал,  хөгжлийн онцлогт тохируулж, шалгалтад нэмэлт боломж нөхцлүүдийг бүрдүүлэх үүднээс брайль үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулна. -Ярилцлагынхаа төгсгөлд, элсэгчдэд онцгойлон анхааруулж хэлэх зүйл юу байна вэ. Цахим бүртгэл хийх хаяг, бүрдүүлэх бичиг баримтын талаар товчхон мэдээлэл өгөөч. Мөн элсэгчид болон эцэг эхчүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг БҮТ-тэй ямар утсаар холбогдож авах вэ? -Бүртгэлийг www.eec.mn цахим хаягаар хийх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалтаас бусад нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх юм. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх бөгөөд бүртгүүлэхдээ мэдээллээ сайн нягтлах шаардлагатай.  Бүртгүүлэхдээ, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,  3х4 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг батлах эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг. Энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна. Шалгуулагч бүр зөвхөн өөрийн имэйл хаягтай байна. Шалгалтын хураамжийг Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн, Улаанбаатар, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн эрхээр шалгах юм. Бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, санал, хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 75779498, info@eec.mn, www.facebook.com/eec.mn цахим хуудсаар хүлээн авах юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин