Зөвшөөрөлгүй зогсоолуудаа цэгцлээч, Хотын дарга аа?

2018-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР ЕБС, их, дээд сур­гуулийн шинэ улирлын хичээл эхэлж нийслэлийн хө­дөлгөөн ихэслээ. Үүнтэй зэрэгцэн сар шинийн бэлтгэл ба­заах гэж худалдааны төв, үйлчилгээний байгуул­лагыг зорьсон иргэд авто­машин тавих зогсоол хүрэлц­дэггүй асуудлаас болж бухимдалтай байна. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Худалдааны төвийн зогсоолын зүүн талаар орж машинаа байрлуулах зай хайж явсаар зогсоолын ороод гарсан хүртэл явчихав. Тэгээд зогсоол ашиглаагүй ч  гарах хаалга учраас 1000 төгрөгний төлбөр төлөв. Энэ мэтчилэн олон машинтай иргэн зогсоол хайн гацаж, бухимдаж харагдана. Мөнгө хураадаг хүнээс нь зогсоолын талаар асуухад манайх зөвшөөрөлтэй гээд өөр зүйл хэлсэнгүй.  Энэ зогсоол нь НАЗХГ-тай гэрээ хийж зөвшөөрөл авсан “Бэр цэцэг” ТББ-ын  эзэмшлийнх гэнэ. Албан ёсны зөвшөөрөлтэй хэдий ч худалдааны төвийн зогсоол гэхэд үйлчлүүлэгч, иргэдийн машин багтахгүй, эмх цэгцгүй юм. Манай улсад зогсоолын стандарт гэж бий. Энэ стандартад зогсоолд тавих шаардлага, зогсоол эзэмшигч аж ахуй нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага тус бүр багтсан. Үүнд, Автотээврийн хэрэгслийн овор хэмжээнд тохируу­лан орох гарах үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэх, зог­соолд хөдөлгөөний урс­галын чиглэл, хурдын хязгаарын тэмдэг, тэм­дэглэгээ, шугамын зурвас тавих, шаардлагатай бол гэрлэн дохио тавина гэж заасан байдаг. Харин энэ зогсоолд чихэлдсэн олон машины дунд явган иргэд ч түгжрэл үүсгэж байлаа. Угаасаа манай оронд гэрлэн дохиогоор зохиц­дог зогсоол гэж байхгүй. Түүний дараа  “Хархорин” худалдааны төв рүү явлаа. Мөн л баярын бэлтгэлээ базааж яваа иргэд зөрөх зайгүй бужигнана. Эндхийн машины зогсоол нь том талбайтай хэдий ч ачаалал их байгаагаас мөн л түгжрэлтэй. Иргэд зогсоолд 1000 төгрөг төлнө. Тасалбар авахаар хүлээх зуур хажуу ТӨВ дугаартай машины жолооч “Энэ хотод хөдлөх бүрт мөнгө юм даа. Авсан гурилаа машиндаа авчруулахад хүртэл 500 төгрөг байх гэж. Одоо гарахдаа бас 1000 төгрөг” гэж хамт яваа хүмүүстээ ярьж толгой сэгсэрнэ. “Нарантуул”, “Барс”, “Да хүрээ” гэсэн томоохон худалдааны төвүүдийн зогсоол мөн адил төлбөртэй. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлгүй. Гэвч үүнд хяналт тавих газар алга байна. Харин Барилгачдын талбай, Ялалтын талбай, Гурав­дугаар эмнэлэг, Нийслэлийн “Өргөө” амаржих газар, “Урт цагаан” үйлчилгээний төв, “Туушин” зочид буудал”, “Тэнгис” кино театр, гурван яам орчмын зогсоол нь албан ёсны зөвшөөрөлтэй. Иргэд жилд нэг удаа автомашины үзлэгт орж, татварын мөнгө төлдөг. Гэвч үйлчилгээний байгууллагууд, нийтийн эзэмшлийн талбайг ашиг­лахад тэдний халаас­наас мөнгө урссаар байна. Нийслэл хотод НАЗХГ-тай гэрээ хийн хамтарч ажилладаг 27 зог­соол байдаг. Харин зөв­шөө­рөлгүйгээр үйл ажил­лагаа явуулдаг хувийн зог­соол банк, орон сууц, сургууль цэцэрлэг, техникийн зах, зочид буудал, зоогийн газрын ойр орчимд цөөнгүй бий. Албан байгууллага үзвэр үйлчилгээний газар бүгд л эргэн тойрныхоо машины зогсоолыг тойруулж хашлага тавиад л мөнгө нэхээд суудаг болж. Нийслэлийн МХЕГ-аас зөвшөөрөлгүй зогсоолуудын тоо, тавьдаг хяналтыг асуухад тодорхой мэдээ­лэл өгсөнгүй. Ямар ч стандартгүй, төл­бөртэй зогсоолууд ир­гэдийн халааснаас мөнгө хулгайлсаар. Хятад, Солонгос, Япон гэсэн Азийн орнуудын жижиг хотод нийтийн эзэмшлийн талбай нь үнэ төлбөргүй байдаг жишиг бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин