Б.Баттогтохыг огцруулахыг шаардлаа

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатын даргаар хууль бусаар томилогдсон Б.Баттогтохын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр 2011 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл “Биокомбинат”-ын захирал, 1998-2010 оны хооронд “Цагаан залаа агвет” компанийн захирлаар ажилласан байна. Энэ хугацаандаа ажилчдынхаа эрх ашигт халдаж, хувийн эрх ашгийг илүүд үзэн манай улсын чухал ач холбогдолтой стратегийн үйлдвэрийг дампуурлын эрмэгт хүргээжээ. Мөн “Биокомбинат”-ийн үйлдвэрчний эвлэлийн хамт олон, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, холбогдох яамдаас дахин шалгалт хийж, Б.Баттогтохыг огцруулахыг шаардаж буйгаа хэллээ. Б.Батогтох нь 2011-2013 онд ажиллаж байхдаа нэр бүхий 15 хүнийг ажлаас нь ямар ч үндэслэлгүй халж 169 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээв. Түүнийг онц их хэмжээний хохирол учруулсныг гурван шатны шүүхээс тогтоосон аж. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн түүнтэй байгуулсан гэрээнд буруу тушаал, шийдвэрээс болж “Биокомбинат”-д учирсан хохирлыг хэрхэн төлөхийг заагаагүйгээс Улсын Дээд шүүх Б.Баттогтохын төлөх ёстой 169 гаруй сая төгрөгийг таван сая төгрөгийн дүнгээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. “Биокомбинат”-ын инженер Б.Баяраа “Миний хувьд байгууллагадаа 20 жил тасралтгүй ажиллаж байна. Б.Баттогтоход гурван жил дарамтлуулсан. Өмссөн хувцсаа ч авах эрхгүй хөөгдөөд гардаг байсан. Дахин, дахин томилогдож байгаагаас нь харвал дарга нарын өмнө их л сайхан ярьдаг бололтой. Харин ажилчидтай яаж харьцдагийг нь үндэслэлгүй халагдсан 20 гаруй хүн хэлээд өгнө. Мөн үйлдвэрийг 169 сая төгрөгийн нөхөн төлбөрт унагаасан зэрэг олон шалтгаанас харж болно” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин