357 хүүхэд дэлгэцийн донтолттой хэмээн эмчлэгджээ

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Жил бүрийн хоёрдугаар сард “Аюулгүй интернэтийн өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг. Манай улс өнгөрсөн жилээс энэ өдрийг тэмдэглэдэг болсон бөгөөд энэ жил “Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе эерэг интернэт таниас эхэлнэ” уриан дор болж байна. Энэ өдрөөр хүн бүр технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатай, хүндэтгэлтэйгээр, ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой. ЮНИСЕФ-ийн ахлах мэргэжилтэн Д.Амараа “Гурван жилийн хугацаатай шинэ төсөл хэрэгжүүлнэ. Хэрэв цахим орчинд гэмт хэргийн шинжтэй асуудал байвал хэн шалгах вэ. Мэргэшсэн хүмүүс нь хаана байна гэдэг асуудал байгаа. Үүнийг эхлүүлэхийн өмнө Монгол Улсад хүүхдийн эсрэг цахим орчинд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн судалгааг хийхээс ажил эхэлнэ” гэсэн юм. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан “Цахим орчинд өнгөрсөн онд 228 гомдол ирсэн. Эдгээр нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилж мэхлэх шинжтэй байсан. Үүнээс 21 гомдлыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим гэмт хэрэг хоёр өөр ойлголт юм. Цахим гэмт хэрэг нь сүлжээний эсрэг гэмт хэрэг. Сүлжээний вирус тараах, сүлжээнд хууль бусаар нэвтрэх, харин интернэт орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг бусдыг залилан мэхлэх, нэр төрийг нь гутаан доромжлох шинжтэй үйлдэгдэж байгааг ялгаж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дэд дарга Б.Халиун “СЭМҮТ-өөс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 357 хүүхэд дэлгэцийн донтолтоос болж хэвтэн эмчлүүлсэн байдаг. Үүний шалтгаан нь эрэгтэй хүүхдүүд цахим тоглоомоос харин эмэгтэй хүүхдүүд фэйсбүүк орчноос донтож байна. Тухайн хүүхэд нэг удаа хэвтэн эмчлүүлээд эдгэрдэггүй давтамжтай хэвтэн эмчлүүлдэг ч эцэг эхийн оролцоо муу байна. Тиймээс эцэг эхийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин