Бүтэн улирлын турш энэ хоёрын хослол биднийг гайхашруулна

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ НБЭ-д Леброн Жэймс 15 дахь улирлдаа тоглож байна. ”Тэр үнэхээр аймшигтай залуу юм” гэж саяхан шуугин ярьж байсан. Тэгвэл есөн жилийн өмнө “Хөгширч, бөмбөг залж чадахгүй болтлоо тоглоно доо” гэж байсан нэгэн хүн бол ОУХМ Ш.Сэдбазар билээ. Тэр хэлсэн үгнийхээ эзэн нь болж чадах бололтой. Ш.Сэдбазар энэ жил 20 дахь улиралдаа тоглож байна. Түүнтэй хамт Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бие сэтгэлээ зориулсан бас нэгэн эрхэм БНСУ-ын Пак Сун Гин дасгалжуулагч юм. Тэд “Халлелуяа” багт “Дасгалжуулагч Пак Сун Гин” “Тоглогч Ш.Сэдбазар”  хэмээн дуудуулаад 10 гаруй жилийн өмнө лигт хурдыг мэдрүүлж,  үзэгч олныг алмайруулж байсан билээ. Хамтрагчид эргэн нэгдэж энэ улиралд “Хан-Уул Хангарьд” багт хүчин зүтгэж байна. Өчигдөр болсон  “Хасын Хүлэгүүд”,”Хан-Уул Хангарьд” багуудын тоглолтод ОУХМ Ш.Сэдбазар  35 минут тоглож,  30 оноо 14 самбар, есөн оновчтой дамжуулалт, долоон бөмбөг таслалт хийсэн ч баг нь 97-91 харьцаатай хожигдов. Гэсэн ч 37 настай түүнийг спортын сэтгүүлч тайлбарлагч Б.Ялалт  “20 настай шавь нарыгаа удирдан талбайд гараад тэднээсээ дутахгүй хурд гаргаад гүйж байгаа харагдах юм. Хүндлэх, бишрэх, хайрлах бүх мэдрэмж агшин зуур төрөв” гэж хэлсэн байлаа. Мөн “Хан-Уул Хангарьд” багийн дасгалжуулагч Пак Сун Гин-ны арга барил хамгаалалтын ур ухаан дундрашгүй гэдгийг “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг хийсэн лигийн эхний тоглолтод батлан харуулав. ”Хан-Уул Хангарьд” баг тоглолтын эцсийн мөч хүртэл хамгаалалтын эрч хүчээ алдаагүй юм. Бүтэн улирал энэ хоёрын хослол бид бүхнийг гайхшуулах юм байна даа. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин