ОХУ Олон улсын олимпийн хороонд хүсэлт гаргажээ

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын олимпийн хороо  Спортын арбитрын шүүхээс тэмцээнд оролцох эрхийг нь сэргээсэн 15 тамирчныг “Өвлийн олимп 2018”-д урилгаар оролцуулахыг Олон улсын олимпийн хорооноос хүссэн байна.  Гэвч  сэргээшийн эсрэг байгууллагын тэргүүн, Францын спортын  дэд сайд асан Валери  Фурнейрны удирддаг олон улсын шинжилгээний байгууллагаас “ Спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь  тэднийг сэргээш  хэрэглээгүй гэсэн сэжгийг арилгаж,  итгэлийг нь төрүүлэхгүй байгаа учраас сэргээшийн хүчин нөлөө бүрэн арилсан  гэж үзэж чадахгүй” гэжээ.  Харин хоёр  дасгалжуулагчийн тухайд  Освальдын  комиссын өгсөн мэдээлэл болон байгууллагын нэмэлт мэдээлэлд тулгуурлаж эрхийг нь сэргээхээс татгалзсан байна.  Олон улсын олимпийн хороо “Сочи 2014” оны олимпийн сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн ОХУ-ын  28 тамирчны  тэмцээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасаад байсан юм. Харин   Спортын арбитрын шүүх сэргээш хэрэглэснийг нь нотлох хангалттай нотолгоо байхгүй учраас энэ шийдвэрийг нь  цуцалжээ. Олон улсын олимпийн хороо түүний гүйцэтгэх комиссоос гаргасан шийдвэр нь хүчинтэй гэж мэдэгдсэн. ОХУ-ын тамирчдыг  өвлийн олимп “ПёнЧан-2018”-д  Спортын арбитрын шүүхийн гаргасан алдааны улмаас улсынхаа туган дор жагсч оролцохыг хоригложээ.  Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Бах “Спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь бидний гайхлыг  төрүүллээ. Мөн тэд бидэнд шийдвэрийг бүтэн өгөөгүй.   Энэ сарын сүүлээр бидэнд өгнө гэж хэлсэн нь  урам  хугалж байна.  Түүнчлэн  “Олон улсын олимпийн хороо” Спортын арбитрын шүүхийн гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байна.  Энэ нь  тус байгууллагыг шинэчлэх ялангуяа түүний үйл ажиллагааны системийг шинэчлэх  шаардлагатай байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.   Харин сэргээш илрээгүй ОХУ-ын тамирчид өвлийн олимпод оролцож болох бөгөөд тус улсын тамирчид олимпийн хорооны туган дор жагсч оролцож болох ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин