Байгаль орчны гэмт хэргийг зөрчил болгон нуун дарагдуулж байна

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР   НЭГИЙН ЦААНА НЭЛЭЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ НУУГДДАГ Дэлхийн хэмжээнд байгаль орчны гэмт хэрэг цаасан дээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн нь амьдрал дээр үйлдэгдсэнээсээ  цөөхөн байдгийг судлаачид тэмдэглэсээр иржээ. АНУ, Европт бүртгэгдсэн байгаль орчны нэг хэргийн цаана 3-10 гэмт хэрэг нуугдмал байдгийг  судалгаанаас харж болно. Бодитой тогтоохгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа амжилтад хүрдэггүй. Тэгвэл Монгол Улсад ч мөн адил байгаль орчны гэмт хэргийг захиргааны зөрчил болгон нуун дарагдуулж, бодит хариуцлагаас зугтаж байгааг иргэний нийгмийн бай­гуул­лагынхан хол­бог­дох газруудад нь ан­хааруулж байна. Судал­гааг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ, “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин”, “Мөнх ногоон хас”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” хамтран хийжээ. Тэд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн XIII хорооны цагдаагийн хэсэг  байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргээ хэр зэрэг биелүүлж байгаад мониторинг хийсэн нь энэ юм. Заамар суманд уул уурхайн компаниуд алт, Туул тосгонд хайрга, дайрга олборлодог. Эдгээр нутгийн ой, усан сангийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах, хулгайгаар мод бэлтгэж тээвэрлэх, хулгайн ан хийх, ус, хөрс, агаар зэрэг хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг байгаль орчны   гэмт хэрэг, зөрчил олон жилийн турш  хавтгайрч ужгирсан баримтыг илрүүлсэн байна. Улсын хэмжээнд 2017 онд хүлээн авсан байгаль хамгаалах журмын эсрэг гомдлын тоо харьцангуй бага. Харин нийт хүлээн авсан гомдлын 0.2 хувийг эзэлж байгаа юм.  Энэ тоо 2012 оноос буурсаар 410 байсан бол 2014 онд 287, 2016 онд 165, 2017 оны эхнийн таван сарын байдлаар 78 болсон байна. Гэтэл хэрэгсэхгүй болгосон байгаль орчны гэмт хэргийн тоо 2014-2016 онд эсрэгээрээ өссөн аж.  2016 онд бусад онтой харьцуулахад хамгийн олон хэргийг  хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс 2016 онд Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн хоёр хэргийн нэгийг, Заамар суманд  бүрт­­гэгд­­сэн таван хэргийн нэгийг хэрэгсэхгүй болгожээ.   ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БҮРТГЭЖ, ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙНА  Заамар сум,Туул тос­гоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн талаар өнгөрсөн зун 32 гомдол гаргахад түүнийг бүртгэхгүй, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авахгүй, хэрхэн шийд­вэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй байжээ. Иргэд гомдол, мэдээлэл өгөхөөр очиход хэсэг, хэлтсийн цагдаа, хэсгийн байцаагч нар “Сонгуулийн хамгаалалтад явж байна”, “Наадмын хамгаалалтад гарсан”, “Ээлжийн амралттай” гэдгээр шалтаглан ажлын байрандаа ховорхон үзэгдсэн гэж тэд хариулсан тухай “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ынхан ярьж байв. Мөн хорооны зохион байгуулагчаар дамжуулаад өгөх гэхэд хүнээр дамжуулахгүй биеэрээ ирж, өөрийн гараар өг гэх зэргээр чирэгдүүлдэг. Эргүүлийн цагдаа нь хэсгийн байцаагчид өг, хорооны хэсгийн  байцаагч нь “цагдаагийн II хэлтэст аваачиж өг, цагдаа нар нь “мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гарга”, “замын цагдаад ханд”, “байгаль орчны байцаагчид мэдэгд” гэх зэргээр өөрөөсөө зайлуулж, бусад руу түлхдэг. “Дээрээсээ карьер, алтны уурхайнуудыг ажиллуул гээд байхад бид нар юу ч хийгээд нэмэргүй. Улаанбаатарт барилгажилт явагдаж байна, улс орон алтны олборлолтыг дэмжиж байхад та нар гомдол гаргаад хаа хүрэх вэ дээ” гэж даапаалан бүртгэж авахаас татгалздаг байсан хэмээн судалгаанд хамрагдсан хүмүүс хариулсныг “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа хэлэв.  “Монросцветмет” компанийн драг Туул голын урсгалыг хаасан гомдлыг Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хүлээж авахгүй байсан тул МХЕГ, Туул голын сав газрын захиргаа, Заамар сумын Засаг дарга, Хайлааст багийн Засаг дарга, Заамар сумын байгаль орчны улсын бай­цаагч нарт гомдол хүсэлт гаргажээ.  Харин Туул голын  сав газрын захиргаа 2017 оны наймдугаар сарын 9-ны өдөр “Монросцветмет”-ийн үйл ажиллагаанд шал­галт хийгээд тус компани Усны тухай хуулийн 10.1.8, 28.4, 28.6, 29.1 дэх заал­туудыг зөрчсөнийг тогтоожээ.   ИРГЭД ГОМДОЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГГҮЙ Заамар сум, Туул тосгоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хүсэл сонирхолгүй байна. 11 иргэнд энэ талаар санал тавихад найм нь татгалзжээ. Тэд “Адгийн зарга арав хоног гэдэг шиг цагдаагийн үүд сахиж ажлаа алдахаас өөр ашиг тусгүй” гэсэн үл итгэх хандлагатай болсон бөгөөд идэвхтэй нэг нь утсаар мэдээлэл өгөхөөс хэтэрдэггүй. Түүнчлэн гомдол мэдээлэл гаргасан мэдээлэгчийг нууцлахгүй, хамгаалахгүй байгаагаас иргэд мэдээлэл өгөхийг хүсдэггүй.  Энэ нь байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийг урамшуулах, эх сур­валжийг  хамгаалах хууль хэрэгтэйг тэд онцоллоо.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

5 цаг 13 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

11 цаг 58 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

12 цаг 25 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

18 цаг 21 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

18 цаг 21 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

18 цаг 21 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин