Монголын сагсан бөмбөгийн ертөнц дэх Пак Сун Гин  гэж хэн бэ?

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
 А.ЦЭРЭНДОРЖ Манай улсын багийн спортын хөгжилд сэтгэл зүрхээ зориулсан нэгэн бол БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Пак Сун Гин  билээ. 2004 онд манай оронд шигшээ багийн дасгалжуулагчаар ирж ажиллаж байсан. Мөн түүнийхээ хажуугаар Дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө сагсан бөмбөг сонирхогчдын дунд Пак багш хэмээн алдаршсан. Манай улсын сагсан бөмбөгийн  хөгжилд энэ хүний нөлөө болсон зүйлс тоолшгүй олон. “Монголд багийн спорт хөгжихгүй тэр дундаа сагсан бөмбөг хөгжихгүй” гэж ярьдаг үе  байлаа.Тухайн үед энэ нь огт худал зүйл биш байсан юм.1950, 1960-аад оны үед манай улсад  спорт түгээсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дурдаж болох  ч олны нүдэн дээр сагсан бөмбөгийн хөгжил ямар байгаа нь тодорхой байсан шүү дээ. Пак Сун Гин 2006 оноос “Халлэлуяа” багийг дасгалжуулж мөн Шигшээ багийг удирдан Азийн Наадам, Зүүн Азийн Наадамд оролцуулж байсан. Пак багшийн бэлдэж байсан гарын шавь нар бол “Хасын Хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүн Азийн 3х3 тэмцээний аварга Г.Цэнгүүнбаяр,Шигшээ багийн тоглогч С.Өрнүүнбилэг нар билээ. Пак багш хэд хэдэн тоглогчдыг Солонгос Улсын Донгук,Тангук хувийн их дээд сургуульд суралцуулж тус сургуулийн шигшээ багт бэлдэж тоглуулж байсан байдаг. Мөн Монголын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт Пак багшийн туслахаар ажиллаж байсан билээ. Пак Сун Гин дасгалжуулагчаас өмнө Монголын сагс ямар байсан бэ. Шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт хэлэхдээ “Бэлтгэл хийдэггүй, бэлтгэлийн ач тусыг ойлгодоггүй, зааланд ирээд 3х3 тоглоно эсвэл дасгалжуулагч халаалт хийсэн болоод дунд нь бөмбөг хаяж өгдөг байсан. Ер нь бол тоглогч өөрөө өөртэйгөө ажиллаж байгаад тэмцээнд ордог байлаа.Тухайн үед бодит байдал ийм л байсан.Пак Сун Гин дасгалжуулагч ирээд бэлтгэлийг төлөвлөгөөтэй хийдэг болж, бэлтгэлийг зөвхөн дасгалжуулагчийн заавраар хийдэг болсон” гэв.  Манайд бол ахмад тоглогчид ая тухаа бодоод бэлтгэлийг өөрсдөө шийдчих гээд байдаг тал бий. Тоглолтын систем бүрдэж, хурд хүчний тоглолтууд сайжирч, зөвхөн зогсож тоглодог тоглолт өөрчлөгдөж эхлэв. Ганц хоёр гол тоглогчоор явдаг байсан тоглолт өөрчлөгдөж багийн ажиллагаа, багийн тоглолтыг ойлголт монголын сагсанбөмбөгт орж ирсэн. 3-2-оос өөр хамгаалалтгүй манай сагс 2-3, 1-3-1, нэхэлт (прессинг),  хувийн хамгаалалтын олон хэлбэрүүдэд орж эхэллээ. Тоглогч өөрийгөө хөгжүүлээд явдаг систем дасгалжуулагч дээр очиж хөгжинө гэдэг ойлголтыг бий болгосон юм. Одоо ингээд харахад ИнЧёны Азийн наадамд амжилт гаргасан тоглогчийн 90 хувь Пак багштай ямар нэгэн байдлаар холбоотой. Пак дасгалжуулагчийн монголын сагсанбөмбөгийн нөлөө маш их. Зөвхөн тоглолтын арга барил, бэлтгэл сургуулилтаас гадна БНСУ-аас Донгүк, Тангүк, Хувийн их дээд сургуулийн шигшээ багуудыг авчирч олон улсын тэмцээнийг зохион байгуулж байлаа.Донгүкийн их сургуулийн шигшээ ирсэн эхний жил манайх 20-30 оноогоор хожигдож, тоглогч, дасгалжуулагч, үзэгч бүгдээрээ сагсан бөмбөгийн мундаг системийн тоглолтыг харж, ангайж байлаа. Төвийн тоглогч О Ки Сок ердөө 194 см хамгийн өндөр тоглогч нь байв. Нурууны хувьд манайхаас намхан байсан ч, тоглолтын арга барил, багийн тоглолт гайхамшигтай. Дараа жил нь Донгүкийн их сургуулийн баг дахин ирэхэд манай шигшээ баг Эрдэнэтэд болсон тоглолтод хожиж, Улаанбаатар хотод болсон тоглолтод ана мана үзэж байгаад эцсийн мөчид хожигдож байсан юм. Ердөө нэг жилийн дотор Монголын сагсанбөмбөгийн өсөлт асар өндөр байлаа.   Одоо тэр 2018-2019 оны дээд лигийн “Хан-уул Хангарьд” багийн ерөнхий дасгалжуулагчаар Пак Сун Гин ажиллана. Мөн Пак багштай хамт БНСУ-ын тамирчид лигийн багуудад хүчин зүтгэхээр иржээ. Эх сурвалж:www.polit.mn  
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2 цаг 34 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

3 цаг 4 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

13 цаг 57 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

14 цаг 12 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

14 цаг 12 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

14 цаг 12 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин