Гялгар уутыг цэгцтэй ангилахыг зөвөллөө

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо , “Хоггүй монгол” ТББ,“Сан-Оргиу” ХХК, болон НЭМҮТ-өөс гялгар уутны хор уршиг  болон түүнийг яаж дахин боловсруулах шийдлийн талаар өнөөдөр үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Гялгар уутыг шатаасан тохиолдолд их хэмжээний хортой химийн бодис агаарт дэгддэг аж. Улмаар генд нөлөөлж, эмэгтэй хүний хөхний хавдар үүсгэх, хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөллөх, цаашлаад цусанд нэвтэрч орсон тохиолдолд цусны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бусад эд эрхтэнг хордуулдаг байна. НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр “Гялгар уутыг аль болох бага хэрэглэх, хэрэглэсэн тохиолдолд  эргээд худалдааны байгууллагууд хүлээж авдаг урамшуулалын систем байх хэрэгтэй. Эсвэл гялгар уутыг орлуулан цаасан уут хийх, дахин боловсруулах  шаардлагатай. Бид гялгар уутыг хэр хортой гэж ярихаас илүү, хэрэглээгээ хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал” гэлээ. Харин нийлэг уутыг зөв хэрэглэвэл бат бөх бүтээгдэхүүн гардаг байна. Тухайлбал, Энэтхэг улс нийлэг уутаа хайлуулж  дахин боловсруулаад авто зам дэвсэхэд ашиглаж хамгийн бат бөх зам гаргадаг байжээ. Мөн “Сан-Оргиу” компанийн менежер Д.Болортунгалаг “Жилд 100-150 тонн гялгар уутыг дахин боловсруулдаг. Боловсруулсан гялгар уутаараа, сандал, хайсан хашаа, шон зэрэг гуч гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүгээрээ тохижилтын ажлыг хийж байгаа. Өнгөрсөн жил хаягдсан нийт уутны 40-50 хувийг дахин боловсруулсан. Үлдсэн хэсэг нь байгальд хаягдсан хэмээн тэрээр хэлэв. Тиймээс гялгар уутаа бусад төрлийн хогтой нийлүүлж хаяхгүйгээр тусад нь багцалж хаяхыг “Хоггүй монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам зөвөллөө. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин