Цэцийн хандлага ба хардлага

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар өнгөрсөн  долоо хоногт хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүний  бүрэн эрхтэй холбоотой заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан. Ингэснээр  УИХ өөрөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.   Харин шинэ он гарснаас хойш Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болон УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой, иргэд, хуульчдаас гаргасан гомдол зэрэг олон нийтийн анхаарал татах асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Эдгээр нь “Цэц УИХ-ын гишүүн Б.Наранхүүг хамгаалж, Ерөнхийлөгчийн зарим нэг эрхийг хязгаарлалаа” гэх хардлагыг дагуулж байна.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд нь ямар үндэслэлээр гарсныг хүргэж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд болж, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх иргэн Н.Түмэнбаярын гомдлыг хэлэлцэн, хүлээн авсан юм.Монгол Улсын Үндсэн хуульд “Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн УИХ хадгална” гэж заасан байдаг. Энэ нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хууль батлах эрхгүй гэсэн үг юм.Харин Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх” агуулгатай томъёоллыг оруулсан нь Үндсэн хууль зөрчих үндэслэл болсон байна.Иймээс Үндсэн хуулиас давсан агуулгатай заалт Батлан хамгаалах тухай хуульд “суусан” байсныг зөрчилтэй гэж үзэн, дайны цагийн үед ч Ерөнхийлөгч хууль тогтоох эрхгүй гэж үзэх, хязгаарлалаа. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь чуулганы хуралдаандаа суудаггүй, ажлаа тогтмол тасалдаг нь “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хуульч Б.Гүнбилэг нар Цэцэд хандсан юм. Цэцийн гишүүн Н.Жанцан дээрх саналыг судлаад энэ сарын 1-нд “Б.Наранхүүтэй холбогдох асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах болохоос биш Үндсэн хуулийн цэцийн харьяаллын асуудал биш” гэж үзсэн юм.Монгол Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбогдох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор тус бүр хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байдаг. Мөн УИХ дахь нам эвслийн бүлэг нь өөрийн харьяалах гишүүдээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах үүргийг хүлээдэг. Иймээс дээрх заалтуудыг иш болгон, маргаан үүсгэхээс татгалзжээ.Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас харсан шийвэрүүд нь Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, гишүүний эрхийг хамгаалсан байх болзошгүй гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Эх сурвалж:www.polit.mn
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Өчигдөр 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Өчигдөр 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20