Сөрөг хүчин “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд ийм байр суурьтай байна

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага  хүргүүлжээ.  Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой маргаантай асуудлаар Ерөнхий сайдаас хэд хэдэн асуутад хариулт авахаар мэдэгдлээ. Өмнөд Африкийн "Стандарт“ банкны нэхэмжлэлтэй "Эрдэнэт үйлдвэр” –т холбогдох Олон Улсын Арбитрын шүүхийн удаа дараагийн шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулахаар Ерөнхий сайд танд дараах асуулгыг тавьж байна гэжээ. 1. "Жаст групп" ХХК Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахад зээлийн баталгаа гаргасан гэх тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар Төмөр зам ТӨҮК-ийн дарга асан Т.Очирхүү нар хууль зүйн хувьд тийм эрхтэй байсан эсэх; 2. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст групп" -ийн зээлсэн 109 сая ам.доллар "Эрдэнэт үйлдвэр" ийн дансанд орсон нь үнэн эсэх болон зарцуулалтын талаар; 3. Энэ асуудлаар 2013 онд байгуулагдсан Хууль зүйн яам болон Төрийн өмчийн хорооны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар; 4. Олон улсын арбитрын шүүхэд "Эрдэнэт үйлдвэр" -ийг төлөөлүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлэхээр Олон улсын ямар компанийг сонгосон болон гэрээний дүнгийн талаар; 5. Өмнөд Африкийн "Стандарт" банкнинд "Жаст групп" -ийн төлөх ёстой 102 сая ам.доллараас үндсэн зээл, хүү, торгууль, алдангид хэдийг төлсөн болон үлдэж байгаа төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх; 6. Уг зээлтэй холбогдуулан аливаа төлбөр хийсэн бол хаанаас, ямар хэмжээтэй төлбөр хэзээ төлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх; 7. “Жаст групп" -ийн зээлийн баталгаанд гарын үсэг зурсан гэх этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан эсэх, хэрэв хандсан бол хэрхэн шийдвэрлэсэн, хандаагүй бол яагаад хандаагүй талаар; 8. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст групп" ХХК-ийн зээлсэн 109 сая ам.долларын зээлийг Олон овоотын орд газрыг ашиглахад зарцуулсан талаарх мэдээлэл бодитой эсэх; 9. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” –ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэрийг Олон Улсын Арбитрын шүүх дахин гаргасан талаарх мэдээлэл үнэн эсэх, хэрэв ийм шийдвэр гарсан бол Засгийн газар ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гаргасан эсэх; 10. Зээл, хүү, алдангийн төлбөртэй холбоотой Засгийн газрын байр суурь ямар байгаа буюу Монгол Улсын Засгийн газар уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч буй эсэх, хэрэв төлбөл ямар эх үүсвэрээс төлбөрийг гаргах, хэнээр, хэрхэн эргэн төлүүлэх талаар; 11. Олон Улсын Арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр” -ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гаргасан бол Монгол Улсын эдийн засагт цаашид үзүүлэх нөлөөллийн талаар; Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлэхдээ "Жаст групп", Өмнөд Африкийн "Стандарт" банк, "Эрдэнэт үйлдвэр" байгуулсан гэрээний хуулбар, 2013 онд байгуулагдсан Хууль зүйн яам, Төрийн өмчийн хорооны энэ асуудалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбарын хамт ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг  хүсье” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин