АРХАНГАЙН БРЭНД

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монгол түмний их баяр “Цагаан сар” болоход цөөхөн хоног үлдээд байна. Жил бүр сар шинийн баярыг угтаад, нийслэлчүүдэд зориулсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа дүүрэг бүрт зохион байгуулагддаг билээ. Тэгвэл энэ удаа Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо, Тусгаар тогтнолын талбайд гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь  сүү цагаан идээ, ааруул хурууд нь  малчдаас хэрэглэгчдийн гарт шууд хүрч байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Архангай аймгийн ЗДТГ,”Нэг Архангай” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”, Архангай аймгийн зарим сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд Архангай аймгийн нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд тавигдаж, сар шинийн баяраар айл бүрийн тавгын идээг чимдэг ааруул хурууд, ээзгий, өрөм, зөөхий, айраг, хэвлэсэн болон чипсэн ааруул, цагаан тос, цагаан идээний багцын худалдаа нийслэлийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүрч байна.  Сум бүрээс ирсэн ааруул  ээзгий, тос, сүү, өрөм, зөөхий зэргийг 10 мянган төгрөгөөс дээш үнэтэй худалдаалж байна. Тухайлбал,  чихэртэй хорхой ааруул 14-17 мянга, чихэргүй ааруул 10-12 мянга, сүүн хурууд 20 мянга, иж бүрэн тавгийн ааруул 130-210 мянга, бурхны тавгийн ааруул 30 мянга, шар тос 10 мянга, сарлагийн өрөм 10-16 мянга, сарлагийн сүү 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.  Архангай аймгийн Их тамир сумын сүүн хуруудыг үнээний ээдсэн сүүгээр хийдэг юм байна.  Сүүн хурууд нь идээний доторх хамгийн өл шимтэй идээнд ордог бөгөөд  70 грамм сүүн хурууд нь 400 грамм гурилтай тэнцэх хэмжээний илчлэгтэй гэдгийг худалдаачид хэлж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин