Б.Баттулга: Өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийг зорьсон

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ   Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” компанийн харилцаа, инноваци хөгжлийн газрын дарга Б.Баттулгатай ярилцлаа.   -Хүнсний үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх үйлсэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа шалтгаанаа тайлбарлаач? -“Талх чихэр” компани үндэсний үйлдвэрийнхээ хувьд Монгол Улсын хоёр дахь батлан хамгаалах салбар болдог. Тиймээс энхийн манаанд зогсч үүргээ гүйцэтгэхийг зорьсон юм. Компанийн тухайд Европийн холбооны улсуудын хэрэглэдэг тоног төхөөрөмжөөр 2004 оноос эхлэн техник технологийн шинэчлэлийг хийсэн. Үүнтэй зэрэгцэн олон улсын “ISO9001”, “ISO22000” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх үүргээ ухамсарлаж байна гэсэн үг. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхийн сацуу олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлснээр ажилчдын ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгуулах болсон. Энэ бүхэн эцсийн дүндээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд чөлөөтэй борлуулагдах үүд нээгдэж байгаа юм. Бид олон жилийн туршид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласны үр дүнд бид чадвартай хамт олныг бүрдүүлж чадсан. Одоо манай компани нийгмийг соён гэгээрүүлэх ажилд хувь нэмрээ оруулахаар зорьж энэ удаагийн Цагаан сарыг угтан “Өвгөдийн захиастай Цагаан сар” уриалгыг гаргасан юм. -Үндэсний компани соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ яагаад Цагаан сарын ёс жаягийн талаар мэдээлэл түгээх болов? -Цагаан сарын үеэр телевизүүд энэ баярын тухай нэвтрүүлгийг гаргадаг. Гэвч аль хэдийнэ тавгаа засаад, ууцаа тавьчихсан байдаг юм. Бас золголтоо ч хийчихсэн байна шүү дээ. Тиймээс бид борлуулалтаа хийх далимдаа энэ ёс заншлын талаарх мэдээллийг танилцуулгаараа дамжуулан хүргэх нь дэг жаягийг гажуудуулахгүй байх боломжтой гэж харсан. Нөгөө талаас нь харвал, манай байгууллагын цахим хуудас болон танилцуулга дээрх зөвлөгөөг залуус дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, 60 нас хүрээгүй бол идээ, шүүс тавьдаггүй. Идэр насны залуус гурван үеэр таваг засдаг юм байна. Энэ мэтчилэн Монгол ёс жаягийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр нийгмээ манлайлан түүчээлэхийн тулд компанийн зүгээс санаачлага гаргаснаар манай уриалгыг бусад компаниуд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. -Ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах ажлыг хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагууд хийж байгаа. Та бүхний хувьд үүнийг хангалтгүй гэж үзсэн юм уу? -Бид бусдын хийж байгаа ажлыг үгүйсгэх гэсэнгүй. Харин ч тэдний ажилд дэм болж аль болох олон хүнд хүргэх, мартагдахааргүй хадгалж үлдээх ажлыг хийж байгаа гэж боддог. Монголчууд нүүдэлчин байхаас илүүтэй хотжиж байна шүү дээ. Энэ хугацаанд ахуй соёл, ёс заншил алдагдсаар байна. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин ахиуд байсан үнэт зүйлс маань сарниж алга болохоос сэргийлэн дүрсээр буулгаж бас цаасанд дээр бичиж үлдээх нь хэзээ ямагт хүмүүст үзүүлэх бэлэн материал болох учиртай. Үүнийг бусад компаниуд ч хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа юм. Хэрэв бид ёс заншлаа гээгдүүлэхгүйгээр авч үлдсэн бол үр хойчдоо өвлүүлж үлдээсэн бол залууст мэдэхгүй гэх зовлон үгүй болох байлаа. Өнөөдөр бидний уулзсан залуусын дийлэнх хувь нь Цагаан сараар хэрхэн идээ засах, ууц шүүсээ яаж тавих, өтгөс, өвгөд, ахмад настнуудтайгаа золгох ёсыг огт мэдэхгүй гэдэг. Энэ маш харамсалтай зүйл юм шүү дээ. -Танай компани Цагаан сарыг угтан ямар шинэ санаа, шийдлийг хэрэглэгчиддээ бэлэг болгож байна вэ? -Бид олон жил хэвийн боов үйлдвэрлэн ард түмэндээ хүргэж байгаа. Жил бүр хэвийн боовондоо хийх шар тосыг Монгол орны өнцөг булан бүрт байгаа малчдаасаа худалдаж авдаг. Энэ нь нутаг нутгийн буян хишгийг олон түмэнд түгээхийг зорьсон хэрэг. Үндэсний хэмжээний компани болж, амжилттай яваа гэдгээрээ бахархдаг. Нөгөөтэйгүүр залуустаа өв уламжлал, ёс заншлаа умартахгүй сануулж байх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү уриалгыг гаргаж үйл ажиллагаагаараа дамжуулан олон нийтэд түгээхийг зорьсон юм. Жишээлбэл, Цагаан сараар настай хүн хэдэн үеэр тавгийн идээгээ засах вэ гэдэг мэдээллийг олон эрдэмтдээс асууж, тодруулснаа түмэнд түгээж байна. Ийнхүү түгээж байгаа мэдээллийг хүмүүс эерэгээр хүлээж авсан нь бидэнд урам өгсөн. Ер нь Цагаан сарын утга агуулга нь ураг төрлөөрөө цуглаж биесийнхээ амар мэндийг эрэх. Түүнчлэн шинээр гэр бүл болсон, шинээр мэндэлсэн удмынхаа хүмүүстэй танилцах учиртай баяр юм билээ. Хэдийгээр энэ агуулгаа алдахгүй байгаа гэдэг ч ерөнхий зарчим, ёс заншил нь зарим талаараа гажуудаж байгааг эрдэмтэн, судлаачид хэлж байсан. Тиймээс бид ёс заншил, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийхээр эрмэлзэж, эхлүүлсэн юм. -Сүүлийн үед эдийн засаг хүнд байгаа учраас Цагаан сараар бэлэг сэлт өгөх тун хэцүү болж байна гэлцдэг. Ер нь эрт дээр үеэс бэлэг сэлт өгдөг байсан уламжлал байна уу? -Хувь хишиг хүртээнэ гэдэг нь хүн бүрт өгөх шаардлагагүй байж. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн эсвэл удам дамжуулан авч явах хэмжээний бэлгийг тухайн айлд нь зориулж өгдөг байсан юм билээ.  Ингэснээр тэр айлын хүн бүрт буян хишиг нь хүрдэг гэж үздэг. Түүнчлэн мөр гаргах ёс, идээ будаа өргөх ёс зэргийг танилцуулгадаа оруулахын зэрэгцээ телевизээр явуулж байгаа рекламдаа эрдэмтэн, судлаач, олны танил хүмүүсээр “Өвгөдийн захиасаа сонсч, өв соёлоо дээдлэх”-ийг уриалуулж байгаа. Бүр том зургаар нь харвал үндэстний өв соёл нь эдийн засгийн хөшүүрэг болдог. Тухайлбал, аялал жуулчлалын салбарын хөгжлийн тухай нэлээд ярих болсон. Тэгвэл манай улсыг зориод ирсэн жуулчдад байгалийн үзэсгэлэнт газруудаа үзүүлэхийн сацуу эртний өв соёл, ёс заншил, уламжлалаа танилцуулж түгээн дэлгэрүүлдэг байх учиртай юм. Тиймээс устаж үгүй болохоос сэргийлэх нь бидний хийх ажил. Залуу хойч үедээ эртний уламжлалыг захиж, сургаж үлдээх ёстой гэж боддог. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 19 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

8 цаг 53 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 12 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 18 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 18 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 18 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин