“Эрдэнэт”-ийн эргэн тойронд

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн талаарх мэдээлэл өнгөрсөн лхагва гаригаас эхлэн цацагдах болсон. УИХ-ын гишүүн О.Баасанхүү  сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал Арбиртын шүүх дээр унасан талаар ярьсан байдаг.  Харин энэ мэдээллийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэж, Засгийн газрын түвшинд мэдээлэл ирээгүй гэсэн утгаар хариулт өгсөн юм.   “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр" компаниар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар "Эрдэнэт үйлдвэр"-ийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан байдаг. “Жаст”-ын Ш.Батхүүгийн зүгээс тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбар өгсөн ч шүүхийн шатанд гарын үсгийн хэлбэр жинхэнэ болох нь нотлогдсон билээ. Улмаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд  “Стандарт” банк ялжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн үлдэгдэл 50 сая орчим ам.доллар дээр нэхэмжлэгч талын шүүхийн зардал, бусад хураамж нэмэгдсээр 75 сая орчим ам.долларын өр барагдуулах шаардлага үүссэн талаар эх сурвалж мэдээлж байна. Харин энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр мэдээлэл хийж, “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худлаа болохыг мэдэгдлээ. Тэрээр “Өмнөд Африкийн "Стандарт" банк болон Монгол Улсын "Жаст" групп хоорондын маргаан явж байгаа юм билээ. Шийдвэрүүд нь гарчихсан. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй. Баталгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Бүр 2013, 2014 онд шүү. Тэр хэрэг нь АТГ-т шалгагдаж байна. Сүүлд "Хадгаламж" банкыг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг. Дээр нь, шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ. Түүнээс яг "Эрдэнэт" үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худал. Ташаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа л явдал” гэсэн юм. Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл энэ талаар тайлбарлахдаа “Ш.Батхүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага болон ТУЗ уулзаагүй. Энэ асуудлыг тусад нь хуулийн байгууллагууд шалгаж байгаа. ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уг асуудлаар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зарим хөрөнгийг барьцаалж зээл авсан, үүнээс үүдэж тодорхой хэмжээний хохирол үүсч болзошгүй байдалд анхааран ажиллаж байгаа. Хуулийн хүрээндээ тэд ажиллаад л явна. Түүнээс биш “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ үүн дээр оролцох шаардлагагүй. Цаашдаа ч бид оролцохгүй. Олон Улсын Арбитрын шүүх дээр энэ асуудал удаа дараа яригдаж, “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан явдлаар манайд төлбөр тавигдах эрсдэл үүссэн нь үнэн. Гэхдээ Засгийн газраас нэхээд байх зүйл биш. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлого, зарлагадаа ороод явах учиртай. “Эрдэнэт үйлдвэр” 2016 оны орлогоосоо “Эрсдэлийн сан” байгуулсан байдаг. Ганц энэ асуудал гэлтгүй үүсч болох өөр эрсдэлүүдэд бид эдийн засгийн хувьд бэлэн байх ёстой. Үүнээсээ шийдээд явах боломжтой. Тиймээс Засгийн газар дээр ачаалал ирээд, өрийг нийт татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх эрсдэл үүсэхгүйг хэлмээр байна” гэсэн юм.  Ямартай  Лондонгийн Арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар энэхүү шийдвэр гаргасан нь үнэн бололтой.  Гэхдээ Монгол Улс Засгийн газрын хэмжээнд ямар нэгэн шийтгэл хүлээхгүй, битүүжлэх эрх зүйн үндэс байхгүй гэдгийг  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин