Т.Баясгаланд зориулсан хайрын шүлгийн ялагчид сумо үзэх эрх бэлэглэнэ

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "Кёкүшюзан Батбаяр" гэгээн валентины өдрийг угтаж гэргий Т.Баясгаландаа зориулж хайрын шүлгийн уралдаан зарлалаа. Шалгарсан гурван оролцогчийг Японд сүмо үзэх тасалбар,  IPhone X гар утас,  S7 гар утсаар шагнах юм. Мөн дуу болгох боломжтой гэлээ. Тэрээр уралдааны талаар “Сайн байцгаана уу? Фэйсбүүкийн найзууд аа. Та бүхнийхээ дунд нэгэн гэгээлэг уралдаан зарлахаар шийдлээ. Цаг үргэлж хайр, халамжаараа сэтгэлийг минь дулаацуулж, сайхан инээдээрээ намайг баясгаж байдаг ханьдаа зориулж нэгэн бяцхан шүлэг тэрэлснийг та бүхэн санаж байгаа байх. Хоромхон зуурт сэтгэлд бадарсан тэрхүү мөртүүдийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцсанаар богино хугацаанд фэйсбүүк сүлжээнд олон мянган хүмүүсийн талархлыг хүлээж, басхүү магтаал зэмлэлийг харамгүй хүртсэнд баяртай байна6 Тиймээс тус шүлгийг илүү сайжруулан бичиж боловсронгуй болгох эсвэл нэг сайхан хайрын шүлгийг бичиж ирүүлэх /хошин, уянгын халилтай, хөгжилтэй байж болно./ уралдаан зарлаж байна. Шалгарсан шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхнээсээ ийнхүү туслалцаа хүсч байгаа юм шүү. -Уралдаанд оролцогчийн шүлгийг "Кёкүшюзан Батбаяр" фэйж хуудсаар хүлээн авна. Мөн шүлгээ илгээхдээ фэйж хуудаст лайк дарж, постыг мөн лайк, шэйр хийнэ үү. -Та бүхнээс ирүүлсэн шүлгийг Кёкүшюзан Батбаяр пэйж болон Кyokushuzan Batbayar фэйсбүүк хуудаст өдөр бүр нийтлэн уншигчдаас хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд дараах урамшууллыг олгоно. Үүнд: Нэгдүгээр байр: Японд сүмо үзэх тасалбар. Хоёрдугаар байрт: IPhone X гар утас Гуравдугаар байрт: Sumsung S7 гар утас тус тус бэлэглэнэ. Шүлгийг 2018 оны 2 сарын 2-ний өдрөөс 2018 оны 2 сарын 13 хүртэл хүлээн авч, уралдааны ялагчдыг шалгаруулах бөгөөд 2018 оны 2 сарын 14-ний өдөр шилдэг гурван шүлгийг гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулна. Шалгарсан шүлгүүдийг цаашлаад дуу болгон олны хүртээлд хүргэх боломж ч бас байгаа шүү манайхаан. Жич: Та бүхнээс ирүүлсэн шүлгийг мэргэжлийн зохиолч, яруу найрагчдын туслалцаа, сонголтоор фэйсбүүк хуудаст нийтлэх болно” гэжээ. Эх сурвалж www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин