Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хаачдаг вэ?

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Амьдралын ухаан сууж, өөрийгөө бүрэн таньж, төлөвшиж амжаагүй бяц­хан хүүхдүүд бие махбодь, сэтгэл санаа гэхчлэн төрөл бүрийн хүчирхийлэлд өртдөг талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, жишээ баримт хангалттай бий.  Тэр хэрээрээ алхам тутамд эрх нь зөрчигдөж байдаг. Тэгвэл аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд  хамгийн түрүүнд хэнд хандаж, хаачихыг хүсдэг бол. Энэ талаарх үндэсний хэмжээний судалгааг Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хийжээ. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох  энэхүү судалгаанд хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4264 хүүхэд, 2743 эцэг эх асран хамгаалагчийг хамруулсан байна. Судалгаанд хүүхдийн эрхийг зөрчдөг, хүчирхийлэл үйлддэг гол этгээдээр  эцэг эхчүүдийн 42.4 хувь нь өөрсдийгөө, 59.2 хувь нь хойд аав ээжийг нэрлэжээ. Эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг гэдгээ хүлээн зөвшөөрч, шалтгаанаа тайлбарлажээ. Судалгаанд хамрагдсан хоёр  эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг  нь хүүхэд хүмүүжүүлэх арга мэдэхгүй, таван эцэг эх тутмын дөрөв нь хүүхдийн эрхийн талаар ойлголт мэдлэг дутмаг, уур бухимдлаа барьж чадахгүйгээс, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэддэггүй. Харин дөрвөн эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь орлогын хүрэлцээгүй байдал, эхнэр нөхөр хоорондын таарамжгүй харилцаанаас, таван эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг  нь архи уудаг учраас хүүхдийнхээ эрхийг зөрчдөг гэж хариулсан байна. Хүүхдийн эрх хамгааллын талаарх үндэсний хэмжээний судалгаанд оролцсон 12-18 насны 4264 хүүхэд ингэж хариулжээ. [caption id="attachment_31334" align="aligncenter" width="645"] ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮД ХААЧИХЫГ ХҮСДЭГ ВЭ?[/caption] [caption id="attachment_31335" align="aligncenter" width="645"] ТОХИОЛДСОН ХЭЦҮҮ АСУУДЛЫН ТУХАЙ ХЭНД ХАНДДАГ ВЭ?[/caption] Ийнхүү эрх нь зөрчигдөж,гадуурхагдсан хүүхдэд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг бол гэдгийг 4264 хүүхдээс асуухад 61.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн үедээ шууд зугтдаг гэж хариулжээ. Харин 46.9 хувь нь ээж аавдаа хэлж тусламж хүсдэг бол  43.5 хувь нь найздаа хэлдэг, 35.3 хувь нь “туслаарай” гэж хашгирдаг, 31.5 хувь нь “намайг битгий ингээч” гэж гуйдаг, 28.2 хувь нь цагдаад хэлдэг, 25.4 хувь нь багшдаа, 16.6 хувь нь бурханд залбирдаг гэх зэргээр хариулсан байна. Мөн тэдний 38.7 хувь нь хэнд ч хэлэхгүй нуудаг буюу ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй гэж хариулсан нь гурван хүүхэд  тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байгааг харуулж байгаа юм. Харин “Чи өөрт тохиолдсон хэцүү асуудлын тухай хэнд ханддаг вэ” гэсэн асуултад арван хүүхэд тутмын нэг нь өөрт тохиолдсоноо хэнд ч ярьдаггүй гэсэн бол үлдсэн есөн хүүхдийн 64 хувь нь найздаа, 55 хувь нь ээждээ, 32.9 хувь нь аавдаа, 18 хувь нь ах эгч хамаатан садандаа хэлдэг гэсэн байна. Багш, нийгмийн ажилтандаа хэлдэг нь 3-8 хувь буюу хамгийн бага дүнтэй гарчээ. Хүчирхийллийн үед хаана хандахаа мэдэж байгаа эсэхэд гурван хүүхдийн нэг нь хүүхдийн тусламжийн утсыг мэдэхгүй гэж хариулсан төдийгүй тусламжийн утас руу ярьж байсан эсэхийг лавлахад 8.3 хувь нь ярьж байсан ба 88.6 хувь нь огт ярьж байгаагүй гэж хариулжээ. Харин Харвардын их сургуулийн Хүүхдийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар хүүхэд аюулгүй, хамгаалагдсан орчинд өсөх нь түүний бие махбодь болон тархины хөгжил эрүүл явагдахад чухал байдаг бол байнга айдастай амьдрах нь тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг нотолсон байна. Гэтэл судалгаанд хамрагдсан хүүхдүүд гэр бүл, амьдарч буй орчноо хамгийн айдастай газрын нэгээр нэрлэсэн нь амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлдэг, гэр бүлээрээ аз жаргалтай, сэтгэл амар байх ёстой орчин нь тэдний айдастай газар болсныг илтгэж байгааг судалгааны багийнхан онцолжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2 цаг 30 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2 цаг 50 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

2 цаг 59 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

13 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

14 цаг 7 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

14 цаг 7 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

14 цаг 7 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин