115750 хүнд үзлэг хийж,  550 хорт хавдрын өвчлөл илрүүлжээ

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Хавдартай тэмцэх - Дэлхийн өдөр”-ийг угтан Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы талаарх мэдээллийг өгсөн юм. Энэхүү аяныг 2011 онд эхэлснээс хойш долоон жилийн хугацаанд эрсдэлт бүлгийн нийт 115750 иргэнийг үзлэгт хамруулсан байна.  Үзлэгт хамрагдагсдын 27 хувь нь эрүүл, 73 хувьд өвчлөл илэрсэн гэдгийг албаныхан дуулгав. Сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалтын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн хэлэхдээ  “Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар дэлхийн төдийгүй манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Манай төвөөс 2011онд санаачлан МҮОНРТ, “Хаан банк”-тай хамт­ран хэрэгжүүлж буй “Хавд­рын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд орон ну­тагт нийт 92 удаа очиж, үзлэг шин­жилгээ хийсэн. Эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийснээс 550 хорт хавдар илрүүлж, 477 мэс засал хийсэн. Аянаар эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байгаа. Бид дараагийн ээлжинд ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил аяны хүрээнд эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр боловсруулахад анхаарч ажилласан” гэдгийг онцлов. “Хавдрын эсрэг үндэсний аян”-аар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, мэдээлэл өгч, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Мөн мэргэжлийн болон сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсан байна. Хорт хавдар нь манай орны хүн амын нийт нас баралтын хоёрдугаарт бичигддэг. Мөн нас барж буй таван хүний нэг нь энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа аж. Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл “Хаан банк хэдийгээр бизнесийн байгууллага хэдий ч нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Иймд бид 2007 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр өөрийн сантай болсон. Бидний давуу тал нь 21 аймагт салбартай, хүрч ажилладаг учраас эдгээр салбараар дамжуулан мэдээлэл түгээх боломж бий. Ингээд 2011 оноос монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-д нэгдсэн. Бид бүхий л боломжоо дайчлан аяны үйл ажиллагаанд оролцож байгаа. Цаашид ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, гэр бүл бүрд тулгамдаж буй хавдрын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно” гэв. Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин