Б.Чинзориг: НӨАТ-ын мөнгийг нөхөн шилжүүлнэ

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ НӨАТ-ын буцаан олголтыг уржигдар оройноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Гэвч хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа юм. Эдгээр иргэд мөнгөө нөхөж авч болох эсэхийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.   -НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжиж байна. Заасан хугацаанд хувийн мэдээллээ засварлаагүй иргэд мөнгөө нөхөж авч болох уу? -НӨАТ-ын буцаан олголтыг нийт 650 мянга гаруй иргэн авахаар бүртгүүлсэн байна. Эндээс 19 мянган иргэний хувийн бүртгэлийн мэдээлэл алдаатай гарсан. Эдгээр хүмүүс мөнгөө нөхөж авах боломжтой. Тодруулбал, хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай хүмүүс мэдээллээ засварлах боломжтой.НӨАТ-ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа эдгээр хүмүүсийн  мэдээлэл манайд дахин ирнэ. -Мэдээлэл засварлахын тулд заавал тат­варын албанд хандах уу? -Татварын албанд хандах шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө и-баримтаар нэвтэрч  мэдээллээ нягтлах хэрэгтэй. Мэдээлэл үнэн зөв болчихвол эхний ээлжийн мөнгө бүрэн олгогдсоны дараа нөхөн шилжүүлнэ. Тиймээс аль болох ойрын хугацаанд мэдээллээ нягтлах хэрэгтэй. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин