Г.Лхамноржмаагийн уран бүтээлийн “Даяарын амгалан” цэнгүүн болно

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол МЗЭ-ийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Ш.Лхамноржмаагийн   “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн  ирэх сарын 3-ны 15:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Түүний шүлгүүдэд  хөгжмийн зохиолч, хань  Цэн.Эрдэнэбат нь аялгуу  хийсэн олон сайхан дуу бий. Цэнгүүнд  гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал”, гавьяат жүжигчин Л.Болдбаатар “Санахын гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах бол  “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг”  дууг нь  Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулах ажээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатар “Цаг мөнхийн хайр”, дуучин Э.Оюумаа  “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаа  “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэн  “Хайрын тавилан”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу “Сүүн замтай Монгол” дууг нь  Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж  үзэгчдэд хүргэх юм. Тоглолт дуунаас гадна шүлэг, яруу найргаар үзэгчдийг хөглөх юм байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан, хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар  яруу найрагчийн шүлгүүдээс уншиж, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нарь оролцож уран бүтээлийн дээжээ өргөх ажээ.  Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл ажиллаж байна.  Ш.Лхамноржмаа үүний өмнө  “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй  гурван  цомог  хэвлүүлсэн.  2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байв. Тэрээр уран бүтээлийн цэнгүүнийхээ тухай  “Даяарын амгалан гэхээр яагаад ч юм бэ,  мөнх цаст дүнжгэр их уулс, саруул уудам тал нутаг  миний нүдэнд  харагддаг юм. Нутаг амьтай, уул ус үг сонсдог, хүнээ санадаг гэдэгт би итгэдэг. Бид ядарч зүдрэхээрээ уул усандаа ханддаг хэрнээ эргүүлээд юу ч өгч чаддаггүй. Сайхан дуу дуулахад уул ус баярлаж, сайхан магтаал сонсоод уул овоо инээдэг гэдэг юм билээ” хэмээн тодотгосон байна.  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин