Агаарын бохирдлын үед антиоксидант , селен, омегагаар баялаг хүнс хэрэглээрэй

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Агаарын бохирдол ихтэй үед хэрхэн зөв хооллох талаар НЭМХ-гийн зөвлөгөөг хүргэе. Агаарын бохирдол нь дутуу шатсан буюу түүхий нүүрснээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл мөн автомашины утаа тортог, альдегидууд, кетонууд, азотын давхар исэл, хорт хавдар үүсгэгчүүд, хүхрийн давхар исэл, хар тугалганы нэгдэл зэрэг олон тооны хортой бодисууд амьсгалын замаар дамжин биед шингэж улмаар дархлааны тогтолцоонд нөлөөлж, чөлөөт радикалууд бий болж, эсийг гэмтээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тоголцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг. Бохирдолтой үед ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хортой нөхцөлд ажилладаг, тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байна. Бид бүхэн агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, цэвэр агаарт гарах, дотоод орчинд агааржуулалт, агаар шүүгч хэрэглэх гээд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалдаг. Тэгвэл агаарын бохирдлын үед эрүүл мэндээ хамгаалах гол асуудал нь хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанартай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших. Монгол орон цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон. Агаарын бохирдол зөвхөн өвлийн улиралд тохиолддог. Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь мах бөгөөд дээрээс нь гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант болох А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн үг бөгөөд бодисын солилцооны үед хүний биед исэлдэх процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд үүсч байдаг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсч эсийн бүрхүүлийг гэмтээж, дархлаа сулрах, өвчлөмтгий болох улмаар хавдар үүсэх аюулд хүргэдэг. Иймээс бид агаарын бохирдлын үед:
  1.   С аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
С аминдэмээр баялаг хүнс жимс, жимсгэнэ аньс, нэрс, чацаргана, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг гэх мэт С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, биеийн дархлааг сайжруулах, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ.
  1.   А аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
А аминдэмээр баялаг хүнс нь цагаан лууван, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонууд. Биеэс хорыг гадагшлуулахад исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэх нөлөө үзүүлнэ.
  1.   Е аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
Е аминдэмээр баялаг хүнс нь ургамлын гаралтай тос- наранцэцгийн, канолын, оливын, бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг. Хүний эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг нөлөө үзүүлдэг өргөн хүрээний үйлдэлтэй аминдэм юм.
  1.   Селенээр баялаг хүнс хэрэглэх
Селенээр баялаг хүнс өндөг, сонгино, сармис, үр тарианы гурил, хивэг, малын мах, бразил самар. Селен хорт хавдрын үүсгэгчийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй, хорт хавдрын өсөлтийг зогсоодог, эсийн бүрхүүлийг хамгаалаад зогсохгүй, Е аминдэмийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээг дэмждэг ба мөнгөн ус, хар тугалга, талли ба бусад хорт бодисуудаас  бие махбодийг хамгаалах чадвартай.
  1.   Омега-3-аар баялаг хүнс хэрэглэх
Омега-3-аар баялаг хүнснь бэлчээрийн малын мах, сүү, цагаан идээ, загас, оливын тос, ногоон навчит ургамал юм. Омега-3 нь бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг.
  1.   Сүү болон тараг
Сүү, тараг, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх хэдий ч агаарын бохирдлын үед хордлого тайлах, гадны хорт нөлөөнөөс хамгаалах тул өдөр бүр сүү, тараг ууж хэвших хэрэгтэй. Агаарын бохирдлын үед юу анхаарах вэ? Агаарын бохирдол нь хөрсийг бохирдуулахаас гадна ил задгай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлдөг.
  1.   Тиймээс ил задгай болон зам дагуу зарагдаж буй хүнс худалдаж авахаас  татгалзах
  2.   Байшин, пүнз, тагтан дээр хүнсээ хадгалж буй хүнсээ битүүмжилж хадгалах
  3.   Утсан, нөөшилсөн хүнсийг хязгаартай хэрэглэх
  4.   Архийг тохируулж хэрэглэх
  5.   Тамхинаас татгалзах хэрэгтэйг зөвлөж байна.
Эх сурвалж: www.polit.mn
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2 цаг 32 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2 цаг 51 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

3 цаг 1 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

13 цаг 54 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

14 цаг 9 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

14 цаг 9 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

14 цаг 9 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин