С.Эрдэнэ: О.Баасанхүү чи улс төрийн намтай наймаа панз хийдгээ боль

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц 51.3 хувьд хүрсэн тул эхэллээ.Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Улс орон шийдвэр гаргачихаад маргааш нь буцаадаг тогтворгүй бодлоготой төр удаан явахгүй. Татваруудаа нэгмөсөн ярихгүй юм уу.Олон улсын валютын сан гэдэг хадны мангаа урдаа барьчихаад тэднийх ингэж шаардсан гээд яваад байх юм. Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг Олон улсын валютын санд шилжүүлээд өг. Ардчилсан нам ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу жагсаал зохион байгуулж байгаа.О.Баасанхүү чи энд тэнд очиж,. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ ш дээ. Дотоод хэрүүлээ чуулганд нялах хэрэггүй. Улсын дээд шүүхээр явж өөрөө учраа ол.Шатахууны хомсдол ариллаа, түгээлт  хэвийн болчихлоо гээд зарлаад байгаа. Гэтэл шатахуун түгээх станцуудын зарим нь ажиллахгүй, ажиллаж байгаа дээр нь дараалал үүссэн байна. Шатахууны асуудлыг шийдэж чадахгүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Нийгмийн бухимдлыг хэн шийдэх юм бэ. Энэн дээр эрх баригчид ажиллахгүй юм уу. Хэдий хүртэл хүлээх юм бэ. Ардчилсан нам бусад улс төрийн нам болон төрийн бус байгууллагатай хамтарч эсэргүүцлийн жагсаал эхлүүлнэ.  Ардчилсан нам өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй” гэв. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин