Монголын дээд лиг дэх легионер тоглогчдын давалгаа

2018-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Давалгаа-1 буюу Андрей Рижков Монголын сагсан бөмбөгийн лигт анхны легионер тамирчин тоглох болсон нь 2001 он улирал байлаа. Тэр үеийн “Сод Монгол Дизель” баг ОХУ-ын Эрхүү хотын Ирмак клубээс хоёр метр өндөр, төвийн тоглогч Андрей Рижковыг багтаа нэгтгэсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын хувьд шуугиан тарьсан үйл явдал байв.  Монголын анхны  легионер Андрей ч удалгүй манай лигийн шилдэг төвийн тоглогчдын нэгт зүй ёсоор багтан, түүний самбар доорх хамгаалалт  ч тухайн үеийн манай лигт аюул учруулж байв. Түүнчлэн “Бүх оддын тоглолт”-ын Slam Dunk тэмцээнд гурвантай түрүүлж нэг үе монголын цагираг дээрээс довтлох тэмцээнийг  түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй үе байв. Тоглолтон дундуур цагираган дээрээс довтлох өдрийн од мэт байсан тэр үед Ц.Шаравжамц, Андрей нар л “dunk” хийдэг байв. Монголын лиг дэх легионер тоглогчдын эхний давалгаанд манай оронд гадаадын төслийн байгууллагын шугамаар ирсэн сайн дурын  ажилчид зарим нэг багуудад мэр сэр хамрагдан тоглож байсныг орхигдуулж болохгүй. Гэвч тэднийг Андрей Рижковын адил багийн үндсэн тамирчин, гэрээт легионер гэж дүгнэхэд учир дутагдалтай. Давалгаа-2 Харин Монголын сагсан бөмбөгийн дээд лиг дэх легионерийн хоёр дахь давалгааг  “Милл Хаус” компанийн “Аватар” баг эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. “Аватар” баг 2011-2012 оны улиралд Кимерли Уильямс, Кларенс Жеффери, Лэкс Жеймс нарыг багтаа тоглуулах болсноор Монголын лигийг зорих Америк сагсан бөмбөгчдийн эрин эхэлсэн билээ. Легионер сагсан бөмбөгчдийн хоёрдугаар давалгаанд хамрагдах тамирчдыг ахлах сургуулийн шигшээ баг болоод оюутны лигийн баг, Филиппин зэрэг Азийн дундаж лигүүдэд тоглож байсан тамирчид,  тэр байтугай ямар нэг лигт тоглож байгаагүй гудамжны сагсчин залуус ч бүрдүүлж байв. Энэ үеийн легионерүүд ур чадварын хувьд “топ” зэрэглэлд багтах тамирчид биш хэдий ч Монголын дээд лигийг үзүүштэй өрсөлдөөнтэй болгоход үлэмж хувь нэмрийг байгаа юм. Өдгөө монголын сагсан бөмбөгийн дээд лигийг легионер тамирчид тэр дундаа “өнгөт арьст” сагсчидаар төсөөлөхгүй байхын аргагүй болжээ. Давалгаа-3 Ийнхүү дээд лиг дэх “плэй офф” аваргын цомын төлөөх өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр багийн эзэд, хөрөнгө оруулагчид солилцоо наймааны цонх, гаднаас ирэх легионер тамирчдын чансаанд улам анхаарах болсон нь легионерийн гурав дахь давалгааг хүссэн хүсээгүй эхлүүлэв.  Гуравдугаар буюу илүү хүчтэй, илүү өндөр давалгаа Монголын сагсан бөмбөгийг хучсан нь Монголын дээд лигийг зорих  “НБЭ”-ийн тоглогчдын цуваа байв. Анхлан  НБЭ-ийн  2011 оны драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор DENVER NUGGETS багт хуваарилагдаж байсан Нигерийн иргэн Чуквудиебере Мадуамбум 2013-2014 оны улиралд “Хасын Хүлэг”* үүд багт хүчин зүтгэсэн  "New Orleans Hornets" багийн хуучин тоглогч  Карлделл Жонсон, мөн НБЭ-ийн "Мемфис Гриззлис", "Шарлотт Бобкатс", "Сиэтл Суперсоникс" багуудад 2007-2008 оны улиралд тоглож байсан  Андре Браун нар Монголын сагсанбөмбөгийн лигт тоглох болсноор далайн чинад дахь НБЭ бидэнд улам л ойртсон. Гэвч энэ бүхэн ердөө л эхлэл байв. Дээр дурдсан гурван сагсчин НБЭ-д данстай тамирчид байсан нь үнэн ч холын Монголчууд битгий хэл Америкийн сагсан бөмбөг сонирхогчдын танил тамирчид хараахан биш байв. Харин 2014-2015 оны Монголын дээд лигт Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нэмэх үйл явдал болсон нь домогт Лос Анжелэс Лэйкэрс багийн  холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод бүгдэд нь тоголсон, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтод гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнттай хослон тоглож талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж байсан.Гаргасан тодоос тод амжилт, дуурсгасан томоос том нэртэй нэгэн эрхэм Мадимос Шонхорууд  багт хүчин зүтгэж байсан явдал байлаа. Мөн 2016-2017 оны дээд лигт “СБЛ Хасын Хүлэгүүд” багт хүчин зүтгэсэн гарааны холбон тоглогч” НБЭ”-ийн Зуны лигт 3 удаа оролцож “Orlando Magic” багт хүчин зүтгэж 9,1 оноо 3,4 оновчтой дамжуулалт 2,1 самбараас бөмбөг авалт дундчилсан байдаг. Монголын лигт нэр хүндтэй,ур чадвар сайтай олон тоглогчид хүрэлцэн ирж сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүртсэн байдаг. Тэр бүх тоглогчдыг Монголын сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй биз. Ердөө хоёр хоногийн дараа Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх дээд лиг эхлэх гэж байна.Шинэ түүхийг бүтээхээр,шинэ хуудас эргүүлэхээр,шинэ Легионерийн давалгааг хэн гэдэг шилдэг тоглогч хүрэлцэн ирж толилуулахыг таашгүй. Эх сурвалж:www.polit.mn    
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

6 цаг 2 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

12 цаг 47 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

13 цаг 14 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

19 цаг 10 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

19 цаг 10 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

19 цаг 10 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин