Ц.Оюунбаатар:  Ард түмнийхээ эрх ашгийн  төлөө АН-ын жагсаалыг дэмжиж оролцоно

2018-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-аас маргааш /02.01/ эрх баригчдын үйл ажиллагааны эсрэг тайван жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна.  Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат болон нар мэдээлэл хийв. Уг жагсаалыг МАХН дэмжиж оролцохоо энэ үеэр мэдэгдэв.  АН-ын дарга С.Эрдэнэ “Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна. Дээр нь ажил хийсэн дүр эсгэсэн. Жишээ нь С.Зориг агсны хэргийг илрүүлж, хариуцлага тооцсон гээд оруулчихсан байгаа юм. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажил биш. Харин Ц.Нямдорж захиалагчийг зарлана гэж байсан ч өнөөдрийг хүртэл алга. Сүржин мэдэгдэл хийж, даржин байдалтай байдгаа болимоор юм. Ц.Нямдорж 20 гаруй жил хууль зүйн сайд хийсэн. Энэ хүн таван удаа сайд хийхдээ монголын хууль зүйн салбарт ямар ахиц гаргасан бэ гэдэг нь бүрхэг харагддаг” гэв.  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Улс орны эдийн засгийн хямрал, Засгийн газрын оновчгүй арга хэмжээг эсэргүүцэж энэ жагсаалд оролцоно. 2016 онд байгуулагдсан УИХ тарах ёстой гэдэг уриалгыг МАХН-аас гаргасан. Энэ парламент нэр хүндгүй байна. Хүчирхийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой. Ардчилсан намынхан өөрсдөө үлгэрлэл үзүүлээд гишүүдээ татах байх гэж бодож байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин