Дэлхийн боловсролыг Монголд авчирсан “GMIT”

2018-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Өвлийн элчийг сааруулах мэт нарны туяа эгц дээрээс тусч, аян замыг минь мялаасан тийм сайхан өдөр Налайх дүүргийн зүг замд гарлаа. Эх хотын минь нэгэн эд эс болсон энэ дүүргийн нэг өдөр хөл хөдөлгөөн ихтэй байв. Зорьж очих болсон шалтгаан нь дээд боловсролын салбарт “жишиг сургууль” хэмээн үнэлэгдээд буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” билээ. Жишиг хэмээн онцолсон нь олон шалтгаантай. Тус сургууль нь орчин үеийн шинэлэг шийдлээр барьсан гурван давхар хичээлийн байртай бөгөөд хажуудаа 160 хүний багтаамжтай тохилог оюутны байртай цогцолбор сургууль юм. Мөн хичээлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, орчин үеийн техникээр тоноглосон танхим, оюутан бүртэй тулж ажиллах багш нарын баг зэрэг олон давуу тал энэ сургуульд бий. Элссэн оюутан эхний жилдээ инженерийн бэлтгэлийн хөтөлбөрт нэг жил хамрагддаг аж. Хэдийгээр сургуулийн үйл ажиллагаа 2013 онд эхэлсэн ч оюутнууд 2014 оноос мэргэжийн хичээлээ үзэж эхэлжээ. Тус хамт олон энэ онд анхны төгсөлтөө хийх юм байна.   БҮХ ХИЧЭЭЛИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ЗААДАГ Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль үүднээсээ эхлээд анхаарал татлаа. Хаалгаар нь ороход дулаахан, тохилог орчин угтав. Хичээлдээ яарах хүүхдүүд, багш нарын эелдэг харилцаа гээд тус сургуулиас жишээ авч, суралцах зүйл олон. Энэ сургууль 2013 онд анх Монгол Улс болон ХБНГУ-ын санаачлагаар үүсгэн байгуулагдсан, төрийн өмчийн хамгийн отгон сургууль юм. Монголын талаас БСШУСЯ, ХБНГУ-ын талаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Германы эрдмийн солилцооны алба хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг юм байна. Уул, уурхайн боловсруулах инженер, механик инженер, байгаль орчны инженер, үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженер гэсэн мэргэжлээр бакалавр, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент мэргэжлээр магистрын зэрэг олгож байна. Одоогоор 124 оюутантай. Оюутнууд нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Хичээлийн хөтөлбөр нь англи хэл дээр тулгуурладаг аж. Энэ нь мэдлэг эзэмшсэн боловсон хүчин гадаадын аль ч оронд ажиллахад хэлний бэрхшээл тулгарахгүйгээс гадна инженерийн салбарын бүхий л ном, гарын авлага англи хэл дээр байдаг учир хичээлээ судлахад дөхөм болдог байна.   ОРЧИН ҮЕИЙН ЛАБОРАТОРИ, ФИТНЕССИЙН ӨРӨӨТЭЙ [caption id="attachment_31143" align="aligncenter" width="645"] Химийн лаборатори.[/caption] [caption id="attachment_31144" align="aligncenter" width="645"] Физикийн лаборатори.[/caption] Манай сурвалжлах баг хамгийн түрүүнд химийн лабораторитой танилцав. Энэ лаборатори 2014 онд байгуулагдсан. Суурь хичээлийн мэдлэг олгох зориулалттай. Энд органик биш хими, анолитик хими, хүрээлэн буй орчны химийн хичээл ордог. Ихэнх тоног төхөөрөмжийг Германаас авчирсан, сүүлийн үеийнх аж. Хоёр оюутны дунд нэг лабораторийн ажил хийх боломжтой юм байна. Оюутнууд хичээл дээр авсан мэдлэгээ лабораторид туршсанаар илүү ойлголт, мэдлэгтэй болохоос гадна мэргэжлийн багажтай харилцаж сурах, уусмалаа хэрхэн найруулах зэрэг олон талын мэдлэгийг эндээс авдаг аж. Харин дараагийн онцлох лаборатори бол физик. Энд цахилгаан, оптик гэсэн хичээлийн суурь мэдлэгийг олгодог юм байна. Лабораторид усан дээр хэрхэн долгион үүсч буйг хянах төхөөрөмж байв. Мөн лазер, линз зэрэг багажаар туршилт хийдэг аж. Эдгээр лабораторид 15-аас дээш оюутан ордоггүй. Бага тооны оюутан орсноор багш хүүхэд бүртэй тулж ажиллахад саад учирдаггүй гэнэ. Тус сургуулийн номын сан нь 6000 гаруй номтой. Үүний 80 хувь нь англи хэл дээр аж. Ихэнх номоо хамтарч ажилладаг Герман болон Америкийн байгууллагаас авдаг юм байна. Тиймээс инженерийн чиглэлийн бусад сургуульд байхгүй нарийн мэргэжлийн номоо эндээс олох боломжтой аж. Мөн номын сан нь компьютерээр хангагджээ. Оюутнууд цахим уншлага, сонирхолтой мэдээллийг цаг алдахгүй авдаг нь хичээлийн давуу тал болдог гэнэ. Тус сургуулийн өөр нэгэн жишиг бүтээн байгуулалт нь фитнессийн өрөө. Хүүхдүүд чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломжтой бөгөөд энд спиннинг дугуйгаар хичээллэж, ширээний теннис тоглож, булчингаа хөгжүүлэх боломжтой юм байна. [caption id="attachment_31145" align="aligncenter" width="645"] Номын сан 6000 гаруй номтой.[/caption]   УЛИРАЛ БҮР ЗОЧИН БАГШ ИРЖ ХИЧЭЭЛ ЗААДАГ   Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нь одоогоор 29 багштай. Үүнээс тав нь гадны зочин багш ажээ. Мөн улирал бүр Германы хамтын ажиллагаатай их сургуулиудын профессорууд ирж хичээл заадаг гэнэ. Тус сургуульд багшилж буй герман багш нарын сэтгэгдлийг хүргэе.   Хүрээлэн буй орчин инженерийн профессор Даниел Карте: ГЭРЭЭГЭЭ ДАХИН СУНГАНА   -Би 2017 оны наймдугаар сараас энэ сургуульд багшилж байна. Харин үүнээс өмнө хэд, хэдэн удаа судалгааны ажлаар Монголд ирж байсан. Манай сурагчид үнэхээр гайхалтай. Тэд удахгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна. Оюутнуудын маань хэлний мэдлэг сайн учир хичээл заахад бэрхшээлтэй зүйл тулгардаггүй. Миний хувьд Монголд гэр бүлтэйгээ ирсэн. Манайх Улаанбаатар хотод суурьшсан. Ажилдаа автобусаар ирдэг. Миний гэрээ 2019 оны зургадугаар сард дуусна. Гэхдээ гэрээгээ цааш нь сунгах бодолтой байна.   Түүхий эд боловсруулалтын инженерийн профессор Петер Фоссен: ГЕРМАНЫ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬД 23 ЖИЛ БАГШИЛСАН   -2016 оны аравдугаар сард богино хугацааны гэрээгээр Монголд ирсэн. Уул, уурхайн инженер мэргэжилтэй. Германы инженерийн сургуульд 23 жил багшилсан. Анх Налайх хотод ирэхэд их сонирхолтой санагдаж байсан. Манай улсад ч ийм жижиг уурхайнууд, нинжа нар байдаг байсан. Уул уурхай байгаль орчинтой салшгүй холбоотой. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн заавал нөхөн сэргээлт хийдэг, хариуцлагатай байх ёстой гэж оюутнууддаа захьдаг. Удахгүй манай оюутнууд дэлхийн уул, уурхайн салбарт тэргүүлэхүйц боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.   Хэл заах аргазүйн төвийн дарга Жон Дэвид: СУРСАН ҮГЭЭ АЛХАМ ТУТАМДАА ХЭРЭГЛЭ   -Монголд ирээд таван сар болж байна. Энэ хугацаанд 60 гаруй оюутанд хэлний мэдлэг олгосон байна. Монгол хүүхдүүд англи хэлнээс илүү герман хэл сурах сонирхолтой байдаг. Герман хэл сурахын тулд сайн дасгалын ном болон харилцан яриаг түлхүү судлах хэрэгтэй. Мөн сурсан шинэ үгээ алхам тутамдаа хэрэглэвэл үг нүдлэгддэг.   ОЮУТНУУД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЦАГИЙН АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ   Энэ сургуулийг сонгосноор хүүхдүүд тохилог оюутны байранд амьдрах боломж бүрдэх юм байна. Сургуулийн хажууд гурван давхар оюутны байр байна. Энэ байрны ард дахин байр барихаар бэлдэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ирэх онд ашиглалтад орох байрны жагсаалтад оржээ. Оюутны байр руу ороход хүүхдүүдийн цангинасан инээдтэй, хөгжилтэй орчин биднийг угтав. Одоогоор 124 оюутан амьдарч байна. Нэг өрөөнд гурван хүүхэд байрлажээ. Нэгдүгээр давхарт хөвгүүд байрладаг. Өрөөнд нь модон давхар ор, хувцасны шүүгээ, гал тогооны хэрэгслүүд байв. Давхар бүр угаалгын өрөө, дүштэйгээс гадна чөлөөт цагаа өнгөрөөх, хичээлээ давтах амралтын байр, гал тогоо байна. Хүүхдүүд ээлжээр хоолоо хийдэг гэнэ. Оюутны байр өөрийн дүрэмтэй. Орой 22:00 цагаас хойш гадагшаа гарахыг хориглохоос гадна гадны хүүхэд оруулдаггүй гэж жижүүр багш Г.Алтантуяа тайлбарласан юм. Хоёрдугаар давхарт охид байрладаг бол хамгийн дээд давхарт багш нар байрладаг аж. Тус сургуульд суралцаж буй оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.   I дамжааны оюутан Б.Оюунбат: ЭХ ОРОНДОО ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ ЭЗЭМШИЖ БАЙНА   -Би хотоос ирсэн. Одоогоор өрөөндөө дээд дамжааны ах нартай хамт амьдардаг.  Энэ сургуулийг сонгох болсон олон шалтгаан бий. Нэгдүгээрт, бүх хичээл нь англи хэл дээр явдаг. Хоёрдугаарт, эх орондоо дэлхийн, Германы боловсролыг эзэмших нь давуу тал болсон. Би төгсөөд хүрээ­лэн буй орчин чиглэлээр ажиллана гэж төлөвлөсөн.   II дамжааны оюутан М.Берекгүл: МАНАЙ СУРГУУЛИЙН ДИПЛОМ ЕВРОПОД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН   -Би Төв аймгаас ирсэн. Багаасаа уул, уурхайн инженер болох сонирхолтой байсан. Эмэгтэй хүн энэ салбарт ажиллах боломжтой гэдгийг харуулахыг зорьж байгаа. Манай сургуульд гадны чадварлаг багш нар ирж хичээл заадаг. Мөн манай сургуулийн диплом дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Би төгсөөд дэлхийн аль ч оронд ажиллах боломжтой. Оюутнууд энэ сургуулийг сонгосондоо үргэлж сэтгэл хангалуун байдаг нь эдгээр хүүхдийн ярианаас ажиглагдсан юм. Сургуулийн зүгээс оюутнуудынхаа дунд төсөл бичих уралдаан зарлаж, түрүүлсэн хүүхдүүдэд кофе шоп ажиллуулах эрх өгчээ. Ингэснээр хүүхдүүд өөрийн хөдөлмөрөөр хэрэгцээний мөнгөө олох боломжтой болсон байна. Энд зөвхөн кофеноос гадна хүүхдүүд өөрсдийн гараар амттан, бялуу хийж зардаг аж. Сургуулийн зүгээс талбайн түрээс авдаггүй гэнэ. Тус сургуулийг анх байгуулахдаа инженерийн загвар сургууль болгох зорилго өвөртөлсөн байна. Засгийн газраас их хотын түгжрэл, стрессээс хол, бүх үйлчилгээ нь нэг дор цогц байхаар төлөвлөж, Налайх дүүргийг сонгожээ. Жишиг сургуулийн оюутнууд зөвхөн лекц сонсоод өнгөрөхгүй “Оюутолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” гэсэн томоохон компанид дадлага хийдэг бөгөөд эдгээр компаниас тус сургуулиас оюутан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Монгол-Германын хамтарсан Ашигт малтмал, тех­нологийн их сургууль нь одоогоор сургалтын хөтөл­бөрөө Европын холбооны урьдчилсан магадлан итгэмжлэлд оруулсан байна. Тиймээс дэлхийн боловсролыг тэд эх орныхоо хөрсөнд буулгаж, инженерийн салбарт манлайлагч, шилдэг боловсон хүчин бэлтгэх их үйлсэд түүчээлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

3 цаг 19 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

3 цаг 19 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

3 цаг 19 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

2025-06-03