Сүмогийн залуу од буюу Асашёорюү Д.Дагвадоржийн  залгамжлагч хэн бэ?

2018-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ 2010 онд Асашёорюү Д.Дагвадорж сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлахаа гэнэт зарлаж олон түмний зүрх сэтгэлийг шимшрүүлсэн байдаг. Түүнийг дэвжээнд гарахгүй болсноос хойш “Сумо бөх үздэг хүн байхгүй болсон” гэж хошигнох нь  чухамдаа үнэнийг хэлэх шиг болсон. Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш долоон жилийн дараа буюу 2017 онд нүүр номоороо дамжуулан, “За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” гэх үгийг дүүдээ захисан байна. “Асашёорюү Д.Дагвадорж аваргын залгамж халаа болж чадахаар юм байна” гэсэн олны яриа тасрахгүй болсон. Харин олны ярианы сэдэв болсон Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү нь яг хэний хэн бэ.   Энэ жил 18 нас хүрсэн энэ залуу бол  Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү юм.  Ирээдүйтэй сүмоч болох шинжтэй хэмээн мэргэжилтэн, шинжээчдийн анхаарлыг татаж байсан С.Бямбасүрэн “Тацүнами” дэвжээнд элсэхээр болсон байна. Өсвөрийн сүмочдын тэмцээний дараа тэр сэтгүүлчдэд “Чадвал 11 сарын башёгоос мэргэжлийн сүмод барилдмаар байна. Зорилго бол хамгийн хүчтэй бөх болох” гэж ярьжээ. С.Бямбасүрэн 2015 онд Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.  Таван настайгаасаа жүдо, 11 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн, мэдээж үндэсний бөхөөр ч барилддаг олон төрлийн авьяастай. 1.84 метр өндөр, 96 кг жинтэй. “Тацүнами” дэвжээний ояката нь “Оошима” дэвжээнд барилдаж байсан комүсүби асан Асахиютака. Түүхэндээ гурван ёкозүна, гурван озэкитэй байсан том дэвжээ бөгөөд манай бөх Мооконами Г.Базарсад барилдаж байсан дэвжээ юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин