Хууль бус зөвшөөрлүүдийг цуцлахаар болов

2018-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Орон нутагт ашигт малтмалын олборлолт явуулахыг иргэд эсэргүүцэхээр эрх мэдэлтнүүдийн арга нь улам нарийсч хуулийн хүрээнд “луйвар“ хийсэн байдаг. Угтаа Ашигт малтмалын тухай болон захиргааны хэргийн тухай хуулиар нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц шийдвэр гаргах бол тухайн иргэдийн саналыг үндэслэж  шийдвэр гаргах ёстой гэсэн зохицуулалт бий. Гэтэл хуульд байхгүй журам гаргаад, түүндээ үндэслэн хууль бус  хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг  АМГТГ-ын дарга асан Д.Баатарцогт олгосон. Энэ асуудлыг хөндөж “Зууны мэдээ” сонинд “Журмаар халхавчилсан газрын тонуул” цуврал нийтлэлээр хүргэсэн билээ. Эдгээр нийтлэл болон Төв аймгийн Заамар сумын Төмөстий II багийн иргэн Л.Амгаланбаярын Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичсэн захидлын мөрөөр энэ сарын 10-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт болон АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хэрлэнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газраас уг асуудлыг шалган арга хэмжээ авч  хариу мэдэгдэх тухай  албан бичиг илгээсэн юм. Үүний дагуу салбарын сайд Д.Сумъяабазар энэ сарын 12-нд АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Хэрлэнд уг зөвшөөрлүүдийг цуцлах тухай албан бичгээр чиглэл өгсөн байна. Энэ албан бичиг АМГТГ-т очсоноос хойш 15 хонож байна. АМГТГ дарга Х.Хэрлэн салбарын сайдын чиглэлийг хэрхэн ажил болгож тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг иргэд хүлээсээр байна. Ийнхүү Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн иргэд, малчдын тэмцлийн үр дүнд долоон газар тухайлбал, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь  аймгийн малчид  уул уурхайн аюулаас холуур өнгөрөх бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин